Эгийн голын усан цахилгаан станц

A- A A+


Photo

1.

Төслийн нэр:

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл

2.

Төслийн дугаар:

-

3.

Хөгжлийн албан ёсны туслалцааны хэлбэр:

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл (Засгийн газрын 2015 оны 458 дугаар тогтоолоор Эгийн голын усан цахилгаан станц төсөлд 703,4 сая ам.доллар хуваарилсан)

4.

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр:

БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжинэ.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлж байгаа.

5.

Төслийн хэрэгжих хугацаа:

2014-2022

6.

Төсөл хэрэгжих салбар:

Сэргээгдэх эрчим хүч

 

Төслийн хамрах хүрээ:

Цахилгаан эрчим хүчний хэрэглээ байнга өсөн нэмэгдэж байгаа өнөө үед нүүрсний станцууд нь технологийн хувьд суурь горимд ажилладаг, уян хатан бус, тохируулгын горимд ажиллах техникийн боломж хязгаарлагдмал байдаг. ЭГУЦС-ыг барьж ашиглалтад оруулбал горим тохируулга хийх чадвартай, 315 мВт суурилагдсан хүчин чадал бүхий найдвартай эх үүсвэр бий болно.

8.

Төслийн зорилго:

Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлыг бууруулах.

9.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоо:

Эрчим хүчний сайдын 2014 оны 61 дүгээр тушаалаар 4 алба, 30 ажиллагсдын орон тоог баталсан.

Өнөөдрийн байдлаар нийт 19хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

1.    Захирал-1

2.    Дэд захирал- 1

3.    Төслийн хяналт үнэлгээний мэргэжилтэн, ТУХ-ын нарийн бичгийн дарга- 1

4.    Захиргаа, төслийн үйл ажиллагааны алба – 6

-       Албаны дарга -1

-       Нягтлан бодогч -1

-       Бичиг хэргийн ажилтан -1

-       Жолооч – 3 

5.    Эрх зүй, хөрөнгө оруулалтын алба-4

-       Албаны дарга-1

-       Гэрээний эрх зүйч -1

-       Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, эдийн засагч – 1

-       Санхүүгийн шинжээч, эдийн засагч – 1

6.    Инженер, техникийн алба -4

-       Албаны дарга -1

-       Дамжуулах сүлжээний инженер -1

-       Авто замын барилгын инженер – 1

-       Усны барилга, байгууламжийн инженер – 1

7.    Байгаль орчин, орон нутгийн алба -2

-       Албаны дарга -1

-       Байгаль орчны судалгаа, орон нутаг хариуцсан мэргэжилтэн-1

10.

Төслийн хүрээнд хийгдэх ажлууд, тэдгээрийг гүйцэтгэх төлөвлөгөө, гүйцэтгэл /он тус бүрээр/, гол зорилтот арга хэмжээ, шалгуур үзүүлэлтүүд:

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 375 дугаар тогтоолын хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэх нэгж санхүүжиж байна. Төслийн ТЭЗҮ болон суурь судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн.  

11.

2016 онд хийгдсэн гол ажлууд 

1.    EPC:

“Трактебел инженеринг” зөвлөх компаниас ирүүлсэн 4 боть бүхий 2000 орчим хуудас гэрээ, холбогдох материалыг орчуулах, мэргэжлийн үг хэллэгийг хянан шалгах, хариу санал хүргүүлсэн, “Хоган Ловеллс” компанийн өгсөн зөвлөмжийг нэмж тусгах, засаж сайжруулах чиглэлийн саналыг бэлтгэн “Трактебел инженеринг” компанид хүргүүлэв.

2. Байгал нууртай холбоотой асуудал:

-       Биологийн олон янз байдлын судалгааны ажлын даалгаврыг боловсруулж БОАЖЯ-аар батлуулсан.

-       Дэлхийн өвийн хорооны 2016 оны 40 дүгээр хуралдаанд төслийн нэгжийн төлөөлөгч оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. 

3.Бусад асуудал:

4.    Төмөр замын чигийг дахин шинээр тодорхойлж ЭГУЦС төслийн урьдчилсан шатны ажлын трасстай давхцуулахгүй оновчтой хувилбар сонгох арга хэмжээ авч төмөр замын трассыг өөр хувилбараар баталсан.

5.    Стандарт:

ЭГУЦС-ын үндсэн тоног төхөөрөмж, тэдгээрийн ашиглалт, үйлчилгээний стандартуудыг Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний стандартаар батлах зайлшгүй шаардлага тулгарч байна. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн удирдлага болон мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, Европын стандартуудыг орчуулах MNS өргөтгөлтэй болгож шинээр бүртгүүлэх /нутагшуулах/ асуудлыг тавьж, хамтран ажиллаж байна.  

6.    Мөсний судалгаа:

2016 оны 2 дугаар сард Эг-Сэлэнгийн бэлчрээс далангийн тэнхлэг хүртэл 25 цэгт мөс өрөмдөж, газрын түвшин, урсгалын хурд, мөсний зузаан хэмжиж холбогдох судалгааг хийсэн.

7.    Ус зүйн судалгаа:

ОХУ-ын эрдэмтэн И.Бычков, В.Никитин нарын судалгааны эхний шатны ажил дууссан тул Эгийн гол, Сэлэнгэ мөрөн, Орхон голын харуулуудын сүүлийн 5 жилийн ус зүйн мэдээг нэмж судлан, зохих тайлбарыг бэлтгэж байна. Эдгээрт үндэслэн голын урсацын ашиглалтын талаарх загварчлал боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

8.    УЦС-ын далангийн судалгаа:

УЦС-ын далангийн төрөл, булдаж нягтруулсан бетон далан барих технологи, барилга угсралтын ажлын төлөвлөлтийн талаар судалгаа хийсэн. Монголд баригдсан УЦС-уудын далангийн төрөл, хөрөнгө оруулалт, барьсан компани, баригдсан огноо, хүчин чадал, ашиглагдаж байгаа эсэх зэргийг судалж мэдээлэл цуглуулан дүн шинжилгээ хийсэн.

 

12.

2017 оны эхний улиралд хийгдсэн гол ажлууд

1.    ЕРС бичиг баримтыг хянах, боловсруулах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, Захиалагчийн шаардлага бүлгийн 6, 7-р хэсгүүдийг хянан боловсруулж байна. 

2.    ЭГУЦС төслийн Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийн талаар ОХУ-ын ШУА-ын Эрхүүгийн салбарын эрдэмтдийн хийсэн судалгааны тайлангийн IV бүлгийг Орос хэлнээс Монгол хэл руу орчуулах ажлыг гүйцэтгэж байна.

3.    Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 20 дугаар хуралдаанаар талууд үзэглэсэн Орос протоколын дагуу Монгол хэл рүү орчуулах хувилбарт төслийн нэгжийн саналыг хүргүүлэх, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг авах зэргээр Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газартай хамтран ажиллав. 

4.    ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооноос гаргасан шийдвэртэй холбогдуулан Биологийн олон янз байдлын судалгаа явуулахад шаардлагатай ажлын даалгавар боловсруулах, холбогдох мэдээлэл цуглуулах чиглэлээр ажиллав.

5.    Дэлхийн банкны уул уурхай хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Орхон-говь, Шүрэнгийн УЦС төслийн болон Сэлэнгэ мөрний сав газрын байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээний ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсад хийгдэх олон нийтийн нээлтэй хэлэлцүүлэг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлээд үргэлжилж байна.

13.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг, байршил, холбоо  барих утас, вэб сайт

Хаяг: 13310- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимпийн гудамж, Энканто таун, 307 дугаар байр, 3 дугаар давхар;

Байршил: Оргил супермаркеттай байр, хойд талын хаалга;

Утас:77111150

Факс:77111160

Вэб сайт: www.eghpp.mn

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч