Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл

A- A A+


Photo

1.

Төслийн нэр:

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл

2.

Төслийн дугаар:

 

3.

Хөгжлийн албан ёсны туслалцааны хэлбэр:

Уг төслийг Засгийн газрын 2015 оны 133 дугаар тогтоолоор Концессийн гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

4.

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр:

 

5.

Төслийн хэрэгжих хугацаа:

2015-2020

6.

Төсөл хэрэгжих салбар:

Сэргээгдэх эрчим хүч

7.

Төслийн хамрах хүрээ:

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт 64 МВт-ын усан цахилгаан станц барьж баруун бүсийн 3 аймгийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах.

8.

Төслийн зорилго

Баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дотоодын найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг хямд эрчим хүчээр орлуулах, баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тохируулгын үүрэг гүйцэтгэх олон талын ач холбогдол бүхий 64 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станцыг барьж байгуулан ашиглалтанд оруулах

9.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоо

Төсөл хэрэгжүүлэх нэгж нь нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнд:

1.    Төслийн удирдагч – Б.Ганбат

2.    Төслийн усны барилга байгууламжийн инженер – Ж.Лувсандандар

3.    Төслийн цахилгааны инженер – Р.Лхагвадорж

4.    Төслийн гэрээ хэлэлцээр, байгаль орчин, нийгмийн харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн – Н.Амарбаясгалан

5.    Төслийн техникийн ажилтан – И.Очирбат

6.    Төслийн санхүүгийн ажилтан  - Б.Отгон

10.

Төслийн хүрээнд хийгдэх ажлууд тэдгээрийг гүйцэтгэх төлөвлөгөө, гүйцэтгэл /он тус бүрээр/, гол зорилтот арга хэмжээ, шалгуур үзүүлэлтүүд:

Одоогоор гүйцэтгэгч шалгараагүй, төслийн холбогдох судалгааны ажлуудыг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс гүйцэтгэж байна.

 

2017 онд:

·         Төслийн нарийвчилсан ТЭЗҮ, БОННҮ-ний ажлын даалгаврыг батлуулах

·         Хөрөнгө оруулагчтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах

·         Төслийн нарийвчилсан ТЭЗҮ, БОННҮ-г хийж гүйцэтгэх

·         Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах

 

2018-2020

·         УЦС-ын барилга байгууламжийн ажлыг гүйцэтгүүлэх

11.

2016 онд хийгдсэн гол ажлууд

·         Концесс олгох сонгон шалгаруулалтад оролцох урилга, тендерийн материалыг боловсруулж сонгон шалгаруулалтыг зохион байгуулав.

·         БНСУ-ын KHNP компанитай хамтран төслийн талбарт геологийн судалгаа, өрөмдлөг  хийж гүйцэтгэв.

·         Төсөлд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах  сонирхолтой компаниудтай урьдчилсан уулзалт хэлэлцээрүүдийг хийв.

12.

2017 оны эхний улиралд хийгдсэн гол ажлууд

·         Төслийн нарийвчилсан ТЭЗҮ, БОННҮ-г хийх ажлын даалгаврыг шинэчилж Эрчим хүчний яаманд батлуулахаар хүлээлгэн өгөв.

·         БНСУ-ын KHNP компанийн хийж гүйцэтгэсэн техникийн судалгаа, эдийн засгийн тооцооллын мэдээллийг хамтран боловсруулах.

13.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг, байршил, холбоо барх утас, вэб сайт.

Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Грэй оффис, 303 тоот

Утас: 7610-1366, 9191-1366, 99090504

Вэб хуудас: http://erdeneburenhpp.mn/

e-mail: erdeneburen.hpp@energy.gov.mn

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ