“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт байгууллага боллоо

A- A A+


Photo

"Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК үүсэн байгуулагдсны түүхт 50 жилийн ой тохиож байна. Анх 1967 онд Дулааны 3 дугаар цахилгаан станцыг Дархан хотын Дулааны цахилгаан станцтай 110 кВ-ын шугамаар холбосноор тус компанийн үндэс суурь тавигдаж байсан түүхтэй. Өдгөө нийслэл болон 15 аймаг 200 гаруй сум, суурин газрыг цахилгаан эрчим хүчээр хангадаг, жилдээ 4,7тэрбум кВт.цаг эрчим хүч дамжуулдаг, төв болон хөдөө орон нутагт зургаан салбартай, 1100 гаруй ажилтан албан хаагчтай, эрчим хүчний томоохон компани болжээ.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн түүхт 50 жилийн ойн баярын хурлын үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүү үг хэлэхдээ “Та бүхний хөдөлмөр бүтээлийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байна. Цаашид ажил үйлсээрээ тэргүүлж, эрхэм хүндтэй шагналын нэр хүндийг өндөрт өргөж явах хариуцлага ногдож буйг онцлон тэмдэглэж хэлье.

Байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас 2017 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Эрдэнэт–Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон хэмжээний гэмтэл гарч, зургаан аймгийн төв болон 160 орчим сумын эрчим хүч доголдож, тасарсан нь сүүлийн жилүүдэд гараагүй гэнэтийн осол, гэмтэл болсон. Уг шугамын гэмтлийг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбох ажилд мэргэжлийн ур чадвар, хичээл зүгтгэлээ зориулан үр бүтээлтэй ажиллаж, гурван өдрийн дотор гэмтэл, доголдлыг засварлаж,  хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг илэрхийлсэн бодит үр дүнгийн илэрхийлэл байж чадсан. Монгол Улсын гал голомтыг сахих нөр их үйлс тань өөдрөг бүтэмжтэй байж, эрчим хүчний салбар ямагт өөдөө тэмүүлэн хөгжихийн ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

Баярын хуралд Эрчим хүчний сайд П.Ганхүү, дэд сайд Т.Гантулга болон харъяа байгууллагын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцллоо.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ