Эрчим хүчний салбарынхан гал унтраахад зориулж хандив өргөлөө

A- A A+


Photo

Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэрсумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж Эрчим хүчний салбарынхан хандив өргөлөө. “ТЭЦ4” ТӨХК-ийн ажилтнуудын санаачлагаар цалингаасаа хандив өргөж буй нь 40 сая 760 мянган төгрөг болж, өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өгөв.

“ТЭЦ 4” ТӨХК нь нийт 1500 ажилтан, албан хаагчтай бөгөөд энэхүү аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж, сэтгэл санааны болонэдийн засгийн тусламж үзүүлж буйг тус компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр онцолсон юм.

Эрчим хүчний сайд П.Ганхүү “Эрчим хүчний салбар ямар ч үед Онцгой байдлын албадтай байнга хамтарч ажилладаг. Энэ бол бидний ажлын онцлог, үүрэг юм.Энэ удаа хандивын аяныг манай 1500 орчим ажилтан албан хаагчтай ДЦС4  ТӨХК-ийн ажилтнууд өөрсдөө санаачлан эхлүүлж, гал түймрийн эсрэг үйлсэд нэгдэж байгаад баяртай байна. Эрчим хүчний салбарын харъяа бусад үйлдвэр, компаниуд цаашид энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн. Та бүхэнтэй сэтгэл зүрхээрээ хамтран ажилласаар байх болно. Улс орны аюулгүй байдлын манаанд зогсож буй онцгой байдлын алба хаагчиддаа амжилт хүсье” гэв. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн