Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдинд Эрчим хүчний сайд П.Ганхүү баяр хүргэлээ

A- A A+


Photo

Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж П.Дамдинд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хөдөлмөрийн баатар цол олголоо. 

П.Дамдин 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед хүнд, хөнгөн болон хүнсний салбарын бүх үйлдвэр АҮЯ-нд харъяалагддаг байв. Улмаар 1961 онд МАХН-ын 14-р их хурлаас шийдвэр гарснаар шинэ уурхай, дулааны цахилгаан станцууд, өндөр хүчдэлийн шугам сүлжээг барьж байгуулан, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болсон байна. Үүний үр дүнд ТЭЦ2, ТЭЦ3, ТЭЦ4 болон Дархан, Чойбалсан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцууд болон Шарын гол, Багануур, Адуунчулууны нүүрсний уурхайнуудыг шинээр барьж чадсан гэж Хөдөлмөрийн баатар П.Дамдин онцоллоо. 
Эрчим хүчний сайд П.Ганхүү түүнд баяр хүргэж үг хэлэхдээ "Монгол Улсын түлш, эрчим хүчний салбарт түүхэн хувь нэмэр оруулж, улс орны хөгжлийн эхийг хатгасан ахмад үеэрээ бид бахархаж байна. Монгол Улсын гал голомт мөнхөд бадрах болтугай" гэв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин 1960-1968 онд АҮЯ-ны сайд, 1968-1979 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны сайд, 1979-1990 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ