Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баярын хуралд 1200 орчим төлөөлөл оролцлоо

A- A A+


Photo

Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хуралөнөөдөр /2017.0929/ болж,МУ-ын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төлөөлөл болон салбарын үе үеийн сайд, хөдөлмөрийн баатрууд, инженер мэргэжилтнүүд оролцлоо.

Баярын хурлын эхэнд Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын түүхэн он цаг, өнөө үеийн бүтээн байгуулалт, хэтийн төлвийн талаар илтгэл тавьсан бөгөөд дараа нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын мэндчилгээг биет төлөөлөгчид нь уншиж танилцуулав.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах болон түгээх шугам сүлжээг барьж байгуулах, өргөтгөх их түүхэн ажлын эхлэлийг тавьсан хүн юм.  Тэрбээр Эрчим хүчний салбар цаашид өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, салбарын нийт хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн МУ-ын Ерөнхийлөгч асан, 1976-1985 онд Түлш Эрчим хүчний үйлдвэрийн  сайдаар ажиллаж байсан П.Очирбат, Үндэсний Аудитын  газрын дарга, МУ-ын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн асан А.Тлейхан  баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баярын хуралд 1200 орчим төлөөлөл оролцсон бөгөөд баярын хүндэтгэлийн тоглолтоор ойн арга хэмжээ үргэлжилж байна. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ