Ц.Даваасүрэн: “Төрийн ажил төр, иргэн хоёрыг холбох гүүр байх учиртай”

A- A A+


Photo

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын хэмжээнд 2016 онд 5,8 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 8,7 сая.Гкал дулааны эрчим хүч тус тус үйлдвэрлэж, 1,4 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч импортоор авч, 33.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч экспортолжээ. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2017 оны эхний хагас жилийн дүнгээр3,0 тэрбум кВт.ц болж, 4.4 хувиар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 4.8сая Гкал-д хүрч, 2.2 хувиар, импортын цахилгаан эрчим хүч 3.8 хувиар тус тус нэмэгдсэн байна. Төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 975 МВт хүрсэн нь өнгөрсөн 2016 оны үзүүлэлтээс 20 МВт-аар өсчээ. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 649.3 мянган хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж ажилласан нь оны эхэнд байсантай харьцуулахад 56.9 мянган цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид нэмэгдсэн.Нийт хэрэглэгчдийн 7.2 хувь буюу 46.4 мянга нь аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгч, 92.8 хувь буюу 602.9 мянга нь ахуйн хэрэглэгчид байна гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан танилцуулав.

          УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Эрчим хүчний зохицуулах хороо байгуулагдаад удаагүй ч өөрийн гэсэн үүргээ сайн биелүүлж, эрчим хүчний системийг эдийн засгийн хямралаас гаргахад голлох нөлөө үзүүлж ажилласан гэдгийг дурьдахад таатай байна. Төрийн ажил шуурхай, хүнд сурталгүй, шударга байх учиртай. Тиймээс хүн бүр ажилдаа хариуцлагатай хандаж, төр, иргэн хоёрыг холбох гүүр байх учиртай” хэмээн сануулж байсан юм.

 Мөн өчигдөр (2017.11.07) Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “УБДС”ТӨХК-д ажиллалаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн горим ажиллагаа, компанийнтехник эдийн засгийн үзүүлэлт, өвөлжилтийн бэлтгэл хангасан ажлын тайлан, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд болон төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр нэвтрүүлэх техник технологи, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хэтийн төлөв, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулав.

    Тус компанийн хэмжээнд 2017-2018 оны өвөлжилтийн ажлыг бүрэн хангасан бөгөөд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд өөрийн хөрөнгөөр 820 сая төгрөгийг зарцуулж ХУД-ийн 4 дүгээр хороонд байрлах  Нэгдсэн эмнэлэг, 34 дүгээр сургууль, 63 дугаар сургууль, 12 дугаар цэцэрлэг зэрэг 7 газрын 15 барилга обьектыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж гүйцэтгэжээ.

Эрчим Хүчний Сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Засгийн Газрын 258 дугаар тогтоолоор баталсан агаар орчны бохирдол ихтэй 5-н байршилд байгаа68 халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг эрчимжүүлж,богино хугацаанд зохион байгуулахыг үүрэг болголоо. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ