2018 ОНЫ БОСГОН ДЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРААС 10 ХҮН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДАВ

A- A A+


Photo

Эрчим хүчний салбарт амжилт гаргаж, хамт олноо ажил хөдөлмөрөөрөө манлайлсан зарим хүмүүсийг 2018 оны босгон дээр шагнаж урамшууллаа. Монгол Улсад Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар зарлигаар төрийн дээд шагналаар шагнагдсан эрчим хүчний салбарын 10 ажилтан, албан хаагч нарт өнөөдөр гардуулан өглөө. Үүний дотор Хөдөлмөрийн хүндэт медалиар зургаа, Алтан гадас одонгоор дөрөв, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор нэг хүн тус тус энгэрээ мялаалаа. 
Хөдөлмөрийн хүндэт медалиар Эрчим хүчний зохицуулах хорооны хэлтсийн дарга Ч. Жаргалмаа, Диспетчерийн үндэсний төвийн засварчин П. Ганхуяг, “ДЦС-3” ТӨХК-ийн турбины машинч Д. Энхээ, “Цахилгаан дамжуулах үндэсний төв”-ийн инженер Д. Мөнхбат, “Багануурын Дулааны Станц”-ын цахилгаанчин Б. Баянболд нар шагнагдсан бол Алтан гадас одонгоор Эрчим хүчний яамны мэргэжилтэн Ж. Гэрэл, “Диспетчерийн үндэсний төв”-ийн ахлах инженер Ц. Энхсайхан, “ДЦС-2” ТӨХК-ийн цехийн дарга Д. Пүрэвдорж, “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн ээлжийн монтёр П. Болд нар шагнагдлаа. Харин “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор “ДЦС-3” ТӨХК-ийн ахмад ажилтан Ж. Баасандоржийг шагнасныг эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн гардуулан өглөө. 
Баярын хурлын төгсгөлд эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн салбарын нийт ажилтан, албан хаагч, үе үеийн төлөөллүүдэд шинэ оны мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ