Багануурын цахилгаан станцын төсөл

A- A A+


Photo

 

1

Төслийн нэр

   Багануурын цахилгаан станцын төсөл

2

Төслийн дугаар

 

3

Хөгжлийн албан ёсны туслалцааны хэлбэр

“Барих-Ашиглах-Шилжүүлэх” нөхцөлтэй концессийн гэрээгээр хэрэгжинэ.

4

Хандивлагч улс, олон улсын байгууллагын нэр

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалтын газар /хуучин нэрээр/ “Багануур пауэр ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр концессийн гэрээ байгуулсан.

5

Төслийн хэрэгжих хугацаа

2017-2022 он

Барилгын ажлын хугацаа-4 жил

Ашиглалтын хугацаа-21 жил

Нийт концессын хугацаа-25 жил

6

Төсөл хэрэгжих салбар

Эрчим хүч

7

Төслийн хамрах хүрээ

Багануурын нүүрсний орд газрыг түшиглэн 700 МВт-ын дулааны цахилгаан станц барих.

8

Төслийн зорилго

·         Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн том оврын цахилгаан станц (700 МВт) барьснаар  төвийн бүс, дорнод бүс, говийн бүсийн  цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийг бий болгох

·         Шинээр баригдах эх үүсвэрийн үйл ажиллагаатай уялдуулан цахилгаан дамжуулах сүлжээг шинэчлэн сайжруулах, өргөтгөх

·         Цахилгаан эрчим хүчний эрэлт, импортоор худалдан авч буй эрчим хүчний үнэ цаашид өсөж болзошгүй тул тус станцыг барьж, ашиглалтанд оруулснаар хэрэглэгчдийг хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломж бий болно.

 

9

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоо

Эрчим хүчний сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 35 дугаар тушаалаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтцийг 11 хүний орон тоотойгоор баталсан. Үүнд:

1.    Төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдагч-1

2.    Төслийн менежер-1

3.    Төслийн санхүүгийн ажилтан-2

4.    Төслийн барилга байгууламж хариуцсан инженер-1

5.    Дулааны инженер-1

6.    Цахилгааны инженер-1

7.    Гэрээ хэлцэл, гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан ажилтан -1

8.    Байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан ажилтан-1

9.    Төслийн жолооч-2

10

Төслийн хүрээнд хийгдэх ажлууд тэдгээрийг гүйцэтгэх төлөвлөгөө, гүйцэтгэл /он тус бүрээр/, гол зорилтот арга хэмжээ, шалгуур үзүүлэлтүүд

 2018 онуудад дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

 

1.    “Багануурын цахилгаан станц” барих зарим тусгай зөвшөөрлийн материалыг бүрдүүлэх,

2.    Станцын ажилчдын түр байрыг барьж дуусгах,

3.    “Багануур Пауэр” ХХК, “ЭХХТ” ТӨААТҮГ-тай Техник хяналтын гэрээ, барилгын ажлын зураг төсөл, төсөвт магадлал хийх гэрээг байгуулах,

4.    “Багануурын цахилгаан станц”-ын барилгын суурийн ажил, ус хангамж, зуухны суурийн газар шорооны ажлыг эхлүүлэх, орон нутгаас газар эзэмших зөвшөөрөл авах,

5.    “Багануур” ХК-тай нүүрс буулгах талбайн газрын гэрээг байгуулах

6.    Станцын гадна талбайд үнсний нөөц талбайн газрыг шийдвэрлэх

7.    Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зэрэг ажлууд болно.

11

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг, байршил, холбоо барих утас, веб сайт

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XVI байр, 99105103, www.bpp.mn

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ