Улаанбаатар-Мандалговь ЦДАШ, дэд станц барих болон Эрдэнэтийн ДЦС-ын өргөтгөлийн төсөл

A- A A+


Photo

Жич: Сангийн сайдын 2017 оны 105 дугаар тушаалаар БНХАУ-ын 1,0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс санхүүжиж буй Улаанбаатар-Мандалговь ЦДАШ, дэд станц барих төсөл болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслүүдийг нэгтгэж, нэгтгэсэн 1 төсөл хэрэгжүүлэх нэгжтэй байхаар зохион байгуулсан.

 

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

БНХАУ-ын Засгийн газар, ЭКСИМ банк

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Зээл

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

Ам.доллар

3.1

     Зээлийн санхүүжилт

УБ-МГ 113,0 сая ам.доллар, Эрдэнэт 49,2 сая ам.доллар

3.2

     Буцалгүй тусламжийн санхүүжилт

 

3.3

     Төсвийн санхүүжилт

 

4

Төсөл хэрэгжих хугацаа

2017-2022

5

Төсвийн ерөнхийлөн захирагч

 

6

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

“ЦДҮС” ТӨХК, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК

7

Төслийн статус

Хэрэгжиж байгаа

Төслийн зорилго:

Эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, тухай бүс нутгийн цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангах.

Өмнийн говийн бүс нутгийг төвийн эрчим хүчний системтэй өндөр хүчдэлийн ЦДАШ-аар холбож тухай бүс нутгийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэн аж үйлдвэрийн төслүүдийг эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлэх.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Улаанбаатар-Мандалговь ЦДАШ, дэд станц:

Засгийн газрын 2015 оны 458 дугаар тогтоолоор БНХАУ-ын 1,0 тэрбум ам.долларын зээлээс төслийн нийт төсөвт өртгийн 85 хувь буюу 102,5 сая ам.долларыг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. БНХАУ-ын зээлийн хэлэлцээрт заасан нөхцөлийн дагуу санхүүжүүлэгч талаас нэрсийг нь ирүүлсэн 3 компанийн дунд тендер зарлаж ТБЕА компанитай гэрээ байгуулсан. Сангийн яамны зүгээс БНХАУ-ын ЭКСИМ банктай зээлийн тусгайлсан хэлэлцээрийг 2017 оны 5 дугаар сард байгуулсан. 2017 оны 06 дугаар сард барилга угсралтын ажлын шавь тавигдаж ажил эхлэж байна.

 

Эрдэнэтийн ДЦС-ийн өргөтгөл:

Засгийн газрын 2015 оны 458 дугаар тогтоолоор БНХАУ-ын 1,0 тэрбум ам.долларын зээлээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн тул БНХАУ-ын талтай байгуулсан зээлийн хэлэлцээрт заасан нөхцөлийн дагуу тендер зарласан. Гүйцэтгэгчээр БНХАУ-ын Hunan Industrial Equipment Installation компани шалгарсан. Сангийн яамны зүгээс БНХАУ-ын ЭКСИМ банктай зээлийн тусгайлсан хэлэлцээр хийхээр ажиллаж байна.

Төслийн бүтэц, орон тоо:

Батлагдсан ажлын байр, орон тоо

Ажилтны нэр

Тайлбар

 
 

1

Төслийн зохицуулагч

Ч.Батзориг

   

2

Орчуулагч

О.Тэмүүлэн

   

3

Жолооч

Б.Тэрбиш

   

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг:

Монгол Улс, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо,

Үйлдвэрийн гудамж, Байр 67, 1-ийн Б.

Утас/факс: 77001707.

И-мэйл: project@energy.gov.mn

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ