Дэлхийн банкны Эрчим хүчний төсөл

A- A A+


Photo

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

Дэлхийн банк

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Зээл, тусламж

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

Ам.доллар

3.1

     Зээлийн санхүүжилт

42,0 сая ам.доллар

3.2

     Буцалтгүй тусламжийн санхүүжилт

12,4 сая ам.доллар

3.3

     Төсвийн санхүүжилт

54,4 сая ам.доллар

4

Төсөл хэрэгжих хугацаа

2017-2022

5

Төсвийн ерөнхийлөн захирагч

 

6

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

“БНЗӨБЦТС” ТӨХК, “ЭБЦТС” ТӨХК, “ББЭХС” ТӨХК

7

Төслийн статус

Хэрэгжиж байгаа

Төслийн зорилго:

Эрчим хүчний салбар, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор түгээх компаниудын эрчим хүчний алдагдлыг бууруулж, эдийн засгийн чадавхийг сайжруулах, техникийн аюулгүй найдвартай ажиллагааг хангах Баруун бүс, Алтай-Улиастай, Зүүн бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр 10 МВт-ын нарны станц барих

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Дэлхийн банкнаас олгож буй зээлийн болон буцалтгүй тусламжийн хөрөнгийг ашиглах санхүүжилтийн гэрээ, төсөл хэрэгжүүлэх гэрээний төслүүдийг холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэх танилцуулга, гэрээний төслийн бэлтгэл ажлыг хангаж 2017 оны 05 дугаар сард УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн нь дэмжигдэж 2017-05-27-ны Улсын Хурлын Нэгдсэн чуулганы хуралдаанаар соёрхон батлагдсан.

Төсөл нь 2017-2022 онуудад хэрэгжих бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дэлхийн банктай Санхүүжилтийн гэрээг байгуулаад байна. Одоогоор төслийн 1-р хэсгийн техникийн шаардлагын бичиг баримтууд болон худалдан авалтын төлөвлөгөөг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.

Төслийн хүрээнд хийгдэх ажлууд:

Дэлхийн банкны зээлээр авч буй 42 сая ам.долларын зээлийн санхүүжилт болон 12.4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:

·         “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хангах, түгээх үйл ажиллагаа явуулдаг аймгийн төвүүдийн түгээх шугам, сүлжээний шинэчлэлт (Багануур дүүрэг, Хэнтий, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн төвүүд).

·      “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хангах, түгээх үйл ажиллагаа явуулдаг аймгийн төвүүдийн түгээх шугам, сүлжээний шинэчлэлт (Орхон, Архангай, Өвөрхангай, Булган аймгийн төвүүд).

·       “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 35 кВ-ын дэд станцуудын өргөтгөл, шинэчлэлт.

·       “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 35 кВ-ын дэд станцуудын вакуум таслуур бүхий хорго болон хийн таслууруудын угсралт, суурилуулалт.

·    “БЗӨБЦТС” ТӨХК болон “ЭБЦТС” ТӨХК-ийн эрчим хүчний төлөвлөлтийн програм хангамжийг сайжруулах.

Баруун бүсэд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих.

Бүтэц, орон тоо:

Батлагдсан ажлын байр, орон тоо

Ажилтны нэр

Тайлбар

 
 

1

Төслийн удирдагч

Ц.Чинзориг

   

2

БНЗӨБЦТС-ийн асуудал хариуцсан хариуцсан инженер

Д.Ганбаатар

   

3

ЭБЦТС-ийн асуудал хариуцсан хариуцсан инженер

Б.Батдэлгэр

   

4

Сэргээгдэх эрчим хүчний төслийн асуудал хариуцсан инженер

Д.Уранчимэг

   

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг:

Хан-Уул дүүрэг, Гэгээнтэн оффис,

Утас: 99110890, 99103914

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ