ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА З.МЭНДСАЙХАН “РИО ТИНТО” КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЭЛИАС СКАФИДАСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+


Photo

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан “Рио Тинто” компанийн санхүүгийн гүйцэтгэх захирал Элиас Скафидасыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Зэс, очир эрдэнийн группийн түншлэлийн захирал Эрик Ян, ерөнхий менежер Андрью Рассел нарын тэргүүтэй төлөөлөгчид, Эрчим хүчний яамнаас Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван нар оролцов. 

Уулзалтын эхэнд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан “Хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе” хэмээн дараах саналуудыг хэллээ.

  1. Хамтын үйл ажиллагаанд тасралтгүй оролцох буюу ажлын хэсэгт ямар нэг саад хүндрэл учруулахгүйгээр ажиллах төлөөлөгчийг албан ёсоор томилон оролцуулах
  2. Үндсэн гэрээний 7.3-т зааснаар Монгол Улсаас дөрвөн жилийн дотор эрчим хүчээ авах
  3. Хэрэв” Оюу толгой” өөрөө эрчим хүчээ шийдсэн тохиолдолд үүнтэй уялдаатай хөрөнгө оруулалтын асуудал, эрчим хүчний түүхий эд нийлүүлэлтийн асуудал, татварын асуудал, хөрөнгө оруулалттай холбоотой хувь нийлүүлэгчийн асуудал гэх мэт дагавар асуудлууд гарч ирнэ. Энэ асуудлуудыг урьдчилсан нөхцлөөр гаргаж ажлын хэсгийг дахин байгуулах зэрэг саналыг гаргав.

“Рио Тинто” компанийн санхүүгийн гүйцэтгэх захирал Элиас Скафидас дээрх саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд боломжит нөхцлийг ойрын хугацаанд судлан ажиллахаа амлав. Талууд дараагийн хурлыг ойрын хугацаанд хийхээр тогтлоо.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ