ТӨРИЙН ӨМЧИТ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫГ УЛСЫН ОНЦ ЧУХАЛ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТАД ОРУУЛАХ САНАЛ ГАРГАВ

A- A A+


Photo

Эрчим хүчний Сайдын зөвлөл 2018 оны зургаадугаар сарын 6-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн болон Эрчим хүчний яамны газар, хэлтсийн дарга нар, асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ удаагийн хуралдаанаар “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2019-2023 он хүртэлх үйлдвэрлэл, хэрэгцээний төлөв байдал”, “Улсын онц чухал объектын жагсаалтад зарим обьектыг нэмж оруулах тухай”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийг танилцуулах”,“БНХАУ-ын Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компаниас ирүүлсэн Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн тухай”, “Метан хийн салбарын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтын тогтолцоог бий болгох, метан хийг эрчим хүчинд ашиглах болон түүний  хангамжийн сүлжээг байгуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлууд”, “Эрчим хүчний сургалтын төвийн үйл ажиллагааг оновчтой болгох талаар авах арга хэмжээний тухай” асуудлыг тус тус сонсож, хэлэлцлээ.

“Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2019-2023 он хүртэлх үйлдвэрлэл, хэрэгцээний төлөв байдал”, “Улсын онц чухал объектын жагсаалтад зарим объектыг нэмж оруулах тухай” асуудлуудыг Бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван танилцуулав. Хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийн төсөлд гишүүдийн саналыг тусган төсөл арга хэмжээг экспортын зориулалтын болон дотоод хэрэглээний гэдгээр ангилан эрэмбэлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахаар, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Тайширын усан цахилгаан станц” ХХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иудыг Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалтад тусгуулах саналыг боловсруулан Хууль зүйн яаманд хүргүүлэхээр болов.

“Метан хийн салбарын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтын тогтолцоог бий болгох, метан хийг эрчим хүчинд ашиглах болон түүний  хангамжийн сүлжээг байгуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлууд”-ыг Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү танилцуулав. Метан хийн хангамжийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хийх үүрэг бүхий төслийн нэгжийг холбогдох хууль, журмын дагуу байгуулах ажлыг зохион байгуулахаар боллоо.

“БНХАУ-ын Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компаниас ирүүлсэн Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн тухай”, “Эрчим хүчний сургалтын төвийн үйл ажиллагааг оновчтой болгох талаар авах арга хэмжээний тухай” зэрэг асуудлыг Сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн танилцуулав. Шивээ-Овоогийн эрчим хүчний экспортын төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулах ажлын хэсгийг холбогдох салбаруудын оролцоог ханган Засгийн газрын түвшинд байгуулахаар, Эрчим хүчний сургалтын төвийг Эрчим хүчний яамны харъяа сургалт, судалгааны төв болгон зохион байгуулахаар тус тус шийдвэрлэв.

Бусад хэлэлцсэн асуудлаар холбогдох шийдвэр гаргах нь зүйтэй гэж Сайдын зөвлөлийн гишүүд үзлээ. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ