ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД Т.ГАНТУЛГА РУМЫН УЛСЫН БУХАРЕСТ ХОТНОО БОЛСОН “ОЛОН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРТИЙН ФОРУМ”-Д ОРОЛЦОВ

A- A A+


Photo

Румын Улсын Засгийн газар, Олон улсын Эрчим хүчний Хартийн байгууллагаас зохион байгуулсан “Эрчим хүчний үр ашиг” сэдэвт Олон улсын Эрчим хүчний Хартийн форум Румын Улсын Бухарест хотноо 2018 оны 06 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд болов.

Форумын гол зорилго нь Эрчим хүчний үр ашигтай төсөл, хөтөлбөрийг бага орлоготой нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, санхүүжилтийн боломжуудын талаар хамгийн сайн шийдлүүд, шилдэг арга замыг хуваалцаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

“Эрчим хүчний үр ашиг” сэдэвт Олон улсын Эрчим хүчний Хартийн форумд Монгол Улсаас Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Форумын үеэр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “ Эрчим хүчний хэрэглээ өсөж байгаа өнөө үед эрчим хүч хүртээмжтэй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байхаас гадна Эрчим хүчний бодлого тогтвортой, хүртээмжтэй байх дээр гол анхаарлаа хандуулах нь чухал ”гэдгийг онцлон хэлсэн юм.

Олон улсын Эрчим хүчний форум, Хар тэнгисийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагууд болон улс орнууд Эрчим хүчний ядуурлыг бууруулахад Олон улсын Эрчим хүчний форумын гишүүд, ажиглагч орнуудтай хамтын ажиллагаагаа үргэлжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ