ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 12 ХҮН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАВ

A- A A+


Photo

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль хүртсэн эрхмүүдэд шагнал гардуулсан. Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарт Төрийн дээд одон медаль хүртсэн албан хаагчдыг илч дулаан, цахилгаан, эрчим хүч түгээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан” /Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ахмадын зөвлөлийн гишүүн Дашдаваагийн Даржаа/-г, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар нэг, “Алтан гадан одон”-оор зургаа, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор дөрвөн хүнийг шагнаж, энгэрийг нь мялаалаа. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шагнал авсан хамт олон болон нийт салбарын ажилчиддаа хандан Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.  

Мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УХ/326 тоот захирамжаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хүрээнд шудрага ёс, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх талаар дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө чин шудрагаар хөдөлмөрлөсөн гавьяа зүтгэлийг үнэлж, Засгийн газраас уг шагналаар шагнаж байгаагааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тододгож цом, гэрчилгээ, мөнгөн шагналыг тус тус яамны аппарадын хамт олны дунд  ёслол төгөлдөр гардуулсан болно.

Эрчим хүчний яаманд шагналын хур буусан энэ өдөр Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл” шагналаар ТЗУГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч Х.Отгонбат, Монголын Залуучуудын Холбооны шагнал “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр ТБХЗГ-ын мэргэжилтэн С.Ариунболд, 55 насны ойн хүндэтгэлд ТЗУГ-ын үйлчлэгч Т.Дунгаамаа, 50 насны ойн хүндэтгэлд БТГ-ын ХОҮХ-ийн мэргэжилтэн Б.Энхтуул нар тус тус шагнагдлаа.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ