АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

A- A A+


Photo

Эх дэлхийд түүхээрээ гайхагдсан Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам дэлгэр зуны энэ сайхан өдрүүдэд тохиож байна. Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрчим хүчний салбарын нийт хамт олон, үе үеийн ахмад буурлууд, салбарын хөгжлийн төлөө нэгэн зорилгоор түүхийг бүтээлцэж яваа хувийн хэвшилд ажиллаж байгаа мэргэжил нэгт хамт олон та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Монгол Улсын зүрх нь болсон Эрчим хүчний салбарынхаа тулах цэг, бахархлын эзэн болсонд тань талархал илэрхийлье.

Олон жилийн нөр их хөдөлмөрийнхөө үр шимээр Эрчим хүчний салбарыг бүтээн байгуулж, улс орон, айл өрхийн цахилгаан, дулааныг таслахгүйн төлөө өдөр шөнөгүй манаанд зогсож, жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах хариуцлагатай, хүнд ачааг үүрч буй мэргэшсэн хамт олон билээ. Ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө мөнхөд цохилох зүрх, Монгол Улсыг хөгжил дэвшлийн замд хүргэх зүтгүүр болсон эрчим хүчний салбарын хамт олон та бүхэн Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадрах ариун бөгөөд нэр хүндтэй үйлсдээ улам их амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа үүгээр илэрхийлж мэндчилж байна.

Монгол орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа салбарын нийт хамт олондоо ажил хөдөлмөрийн манлайлалд хүрч, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан байхын ерөөлийг дэвшүүлье!

Монгол Улсын гал голомт мөнхөд бадрах болтугай

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Цэрэнпилийн ДАВААСҮРЭН  

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ