АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ХЭРГИЙГ ХАМААРАГЧ МАНУЭЛ П.МИКАЛЛЕР ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ГАЛААР ЗОЧЛОВ

A- A A+


Photo

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам нар хур тэгширсэн өдрүүдэд явагдаж өнгөрлөө. Энэ жилийн Үндэсний баяр наадмын нээлтийн ажиллагаа болон хүчит бөхийн барилдаан, хурдан морьны уралдаан, сурын харваан зурхайгаар зочлох гадны зочид төлөөлөгчдийн хөл тасарсангүй. 2016 оноос Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагчаар ажиллаж буй Мануэл П.Микаллер Хүй долоо худагт байрлах Эрчим хүчний салбарын галаар зочиллоо. Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн Монгол түмний зочиломтгой зангаар угтаж авахын сацуу нүүдэлчин ард иргэдийн зан заншил, Үндэсний баяр наадмын онцлогтой дэлгэрэнгүй сайхан танилцахыг санал болгов. Мөн хоёр орны хамтын ажиллагаа Эрчим хүчний салбарт улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн, “Эрчим хүчний системийн үр ашиг” төслийн удирдагч Дэвид Ханкок гэр бүлийн хамтаар зочлов. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ