НАЙМАН АЙМГИЙН 58 СУМ ЭРЧИМ ХҮЧЭЭР БҮРЭН ХАНГАГДАВ

A- A A+


Photo

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 16 цагийн үед орсон усархаг бороо,мөндөр,хүчтэй салхины улмаас Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК-ны харьяа Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын долоон бетон тулгуур багана, Эрдэнэт- Булган Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ны харьяа Хархорин-Хашаат чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 19 модон тулгуур, Хархорин-Хотонт чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 модон тулгуур унаж, тэдгээрийн дамжуулагч утас, аянгын тросс, изолятор, траверсууд бүрэн гэмтсэн аваар гарсан билээ.

Үүний улмаас  Архангай аймгийн 15, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 4, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 20, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, Өмнөговь аймгийн 1, Завхан аймгийн 1, нийт 9 аймгийн 69 сум цахилгаангүй болсон юм.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаар ахлуулсан Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК, Эрдэнэт- Булган Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ын хамтарсан баг яаралтай арга хэмжээ аван 36 цагийн турш ажилсны үр дүнд 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 20-ны шилжих шөнө 3 аймгийн 11 сум, 2018 оны 07 дугаар сарын 21-ны өглөөний 06.21 минутад 8 аймгийн 58 сум эрчим хүчээр бүрэн хангагдав. Ингэснээр улсын хэмжээнд гэмтэл аваарын улмаас эрчим хүч тасарсан сум,орон нутаг байхгүй болж байгаа юм.

Мөн Эрчим хүчний дэд сайд бөгөөд Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн ахлагчТ.Гантулга ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн гэнэтийн хүчтэй аадар бороо байгаа тул Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын тоног төхөөрөмж, машин механизмын найдвартай ажиллагааг хангах, батлагдсан горимын дагуу бэлэн байдалд ажиллах, үер усны аюулд өртөж болзошгүй дамжуулах, түгээх шугам сүлжээ тоноглолуудад байнгын хяналт тавин урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын гүйцэтгэх захирал нарт үүрэг болгов.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ