Ц.ДАВААСҮРЭН: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖИЛДАА ОНЦГОЙ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

A- A A+


Photo

Эрчим хүчний яамны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг өргөтгөн Нийслэлийн Төрийн өмчит хувьцаат компаниудын захирлуудыг оролцуулав. Уламжлал ёсоор Эрчим хүчний яамны газрын дарга нар, үйлдвэр компаниудын захирлууд өнгөрсөн долоо хоногуудад хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан, цаг үеийн мэдээллийг хүргэв. Шуурхай зөвлөгөөнөөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Эрчим хүчний яамны газрын дарга нар, үйлдвэр компаниудын захирлуудад хэд хэдэн үүрэг өгөв.

Үүнд: Үер усны гамшиг ихтэй байгаа тул Эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, шаардлагатай үед хэрэглэгдэх аваарийн нөөц бараа, материалыг бүрдүүлэхэд тусгайлан анхаарч ажиллах

  • Өвөлжилтийн бэлтгэл хангах ажилдаа онцгой анхаарах
  • “ДЦС-3” ТӨХК өргөтгөлийг нэмэх, мөн хуримтлуурын талаар асуудлуудыг дараа долоо хоногт Засгийн газрын хурлаар оруулахад бэлтгэх
  • Ажлын байран дээр архидан согтуурах асуудлыг огт гаргахгүй байхыг салбарын үйлдвэр, компаниуд болон бусад харьяа нэгжүүдэд албан ёсоор мэдэгдэн уг асуудлаар Эрчим хүчний яамны Хяналт шинжлэгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас үе үе газар дээр нь шалгалт үзлэг хийж байх
  • Эрчим хүчний салбарт ажиллагсдын баяр болон бусад ойн баяруудад архидан согтуурахгүй байхыг хатуу анхааруулав.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ