ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

A- A A+


Photo

Эрчим хүчний сайдын зөвлөл 2018 оны наймдугаар сарын 16-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, дэд сайд Т.Гантулга, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Эрчим хүчний яамны газар, хэлтсийн дарга нар болон асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ удаагийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх төслийн ажлын даалгавар батлуулах, “Амгалан дулааны станц” ХХК-ийн хүчин чадлыг дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх нэгжээр өргөтгөх боломжийг судлан, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын тайлан, Өндөрхаан-Бэрх чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлэх, 110 кВ-ын дэд станц шинээр барих, Өндөрхаан 110/35/6 кВ дэд станцыг өргөтгөх ТЭЗҮ-ийг тус тус сонсож хэлэлцлээ. 

“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлснээр дараах давуу талууд үүсэх юм. Үүнд:

  • Дулааны цахилгааны хүчин чадал нэмэгдэж Эрчим хүчний систем чадлын дутагдлаас богино хугацаанд бага зардлаар гарна
  • Дэд бүтэц шинээр барих шаардлагагүй зардал хэмнэж, хугацаа хожино
  • Байгаль орчинд хаягдах хорт хийн агууламж буурна
  • Шинэчлэлтийг хийснээр станцын суурилагдсан хүчин чадлыг дулаанаар 1,6 дахин, цахилгаанаар 2,0 дахин нэмэгдүүлж дулаан цахилгааны өөрийн өртгийг бууруулах боломжтой
  • Зуух, турбины зарим эд анги, насос, хөдөлгүүр хаалт арматур, шугам хоолой зэргийг ижил төстэй тоноглол бүхий Эрдэнэт, Дорнод, Дарханы станцуудад сэлбэг хэлбэрээр ашиглах боломжтой болох юм.

“ДЦС-3” ТӨХК-ийн 250 МВт-ын өргөтгөлийн төслийн судалгааны ажлын хүрээнд ОХУ-ын “Интер РАО-Экспорт” ХХК-ийн долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018.06.04-өөс 2018.06.08-ны өдрүүдэд станц дээр ирж ажилласан. Тухайн уулзалтын үеэр 2018.09.28-ны дотор Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ бэлтгэхээр тохиролцсон байна. 

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний ойрын болон дунд хугацааны цахилгаан эрчим хүчний хэрэгцээний өсөлтийг хангах, Улаанбаатар хотын дулаан хангамжийн эх үүсвэрүүдийн горимын оновчтой зохицуулалтын хүрээнд “Амгалан дулааны станц” ХХК-ийн хүчин чадлыг дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх нэгжээр өргөтгөх боломжийг судалж, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулсны үндсэнд Амгалан дулааны станцыг 260 т/ц уур үйлдвэрлэх чадалтай эргэлдэх буцлах давхаргад нүүрс шатаах технологи бүхий 2 зуух, 50 МВт чадалтай 1 турбогенератор бүхий үндсэн тоноглол, конденсатор, нам даралтын 3 деаэратор, өндөр даралтын 2 халаагуур градирен насосууд зэрэг туслах тоноглолуудтай блокоор өргөтгөх техник эдийн засгийн үндэслэл боловсруулахыг дэмжиж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгөв.

Бусад хэлэлцсэн асуудлаар холбогдох шийдвэр гаргах нь зүйтэй гэж сайдын зөвлөлийн гишүүд үзлээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ