“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК орчин үеийн чанар стандартад нийцсэн спорт заалтай боллоо

A- A A+


Photo

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК ажилтнуудынхаа идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, спортоор хичээллэх боломжийг бий болгох зорилгоор орчин үеийн чанар стандартад нийцсэн АНУ-ын “Коннор Спортс” компанийн неошок буюу полуритан зөөлөвчтэй агч модон шалтай мэргэжлийн спорт заалыг Эрчим хүчний ажиллагсдын баярын өдрийг тохиолдуулан ашиглалтад орууллаа. Энэ үеэр сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, нийт зургаан багийн 78 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. 

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Баруун түгээх төвийн “Баруун шонхорууд - 1” баг түрүүлж, “Баруун шонхорууд - 2” баг хоёрдугаар байрт шалгарав. Гуравдугаар байрыг Шуурхай удирдлага, горим тохируулгын алба, Төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны хэсгийн хамтарсан “HEAT60” баг гуравдугаар байр эзэлсэн. Эмэгтэйчүүдийн ангилалд Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Үйлдвэрлэл, хөгжлийн хэлтэс, Дамжуулах сүлжээний цахилгаан тоноглолын албаны хамтарсан “HEAT95” баг нэгдүгээр байр, Шуурхай удирдлага, горим тохируулгын алба, Төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны хэсгийн хамтарсан “HEAT60” баг хоёрдугаар байр, Санхүү, бүртгэлийн хэлтэс, Дамжуулах сүлжээний шугам тоноглолын алба, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хяналт, шалгалтын хэлтсийн хамтарсан “Бүргэдүүд” баг гуравдугаар байрыг эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ