“Хүлэмжийн хийн ялгарал багатай хэсэгчилсэн дулаан хангамжийн системийг Монгол Улсад хөгжүүлэх нь” төслийн нээлтийн семинар болов

A- A A+


Photo

Уур амьсгалын ногоон сангийн төслийн бэлэн байдлын санхүүжилтээр Эрчим хүчний яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн)хамтран “Хүлэмжийн хийн ялгарал багатай хэсэгчилсэн дулаан хангамжийн системийг Монгол Улсад хөгжүүлэх нь” төсөл нь хувийн хэвшлийн оролцойтойгоор аймгийн төв болон Улаанбаатар хотын гэр хорооллыг алтернатив дулааны эх үүсвэрээр хангах замаар хүлэмжийн хийн ялгарал, агаарын бохирдлыг бууруулан Монгол Улсад эрчим хүчний үр ашигтай, хэсэгчилсэн дулаан хангамжийн системийг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бүрэн хэмжээний төслийн саналыг боловсруулах зорилготой.

Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Дулаан хангамжийн системийн өнөөгийн төлөв байдал, сонгосон аймаг/хот/дүүрэг/хороо/гэр хорооллын дулаан хангамж, эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, дүн шинжилгээ
  2. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хэсэгчилсэн дулааны хангамжийн системийг хөгжүүлэх нөхцөл, боломж, бизнесийн загварыг тодорхойлох, үүнд: нүүрснээс бусад хүлэмжийн хийн ялгарал багатай алтернатив эх үүсвэрийг ашиглах боломжийг тодорхойлох /жишээ нь байгалийн хий, метан, газрын гүний дулаан, нарны эрчим хүч гэх мэт/, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах
  3. Дулаан хангамжаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дулаан хангамжийн системийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зэрэг болно. 

“Хүлэмжийн хийн ялгарал багатай хэсэгчилсэн дулаан хангамжийн системийг Монгол Улсад хөгжүүлэх нь” төслийн нээлтийн семинар өчигдөр /2018.08.21/ болсон. Семинарын үеэр Др. Судхир Шарма “Төслийн зорилго, зорилт, үйл ажиллагаа ба хүрэх үр дүн”, төслийн ажилтан С.Алтанцэцэг “Төслийг хэрэгжүүлэх механизм”, төслийн үндэсний зөвлөх /ШУТИС-ийн багш/ профессор Б.Намхайням “Улаанбаатар хот, аймгийн төвийн дулаан хангамжийн төлөв байдал, дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломж, шийдэл” зэрэг сэдвээр илтгэл тавьсан. Үүний дараагаар нээлттэй хэлэлцүүлэг өрнөж, салбарын инженер, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн санал бодлыг сонсож, оновчтой гэснийг нь цаашдын үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгахаар болсон юм. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ