ӨВЛИЙН ИХ АЧААЛЛЫН ГОРИМЫГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАВ

A- A A+


Photo

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдийн өргөтгөсөн шуурхай хурлыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.  Тус  хурлаар эрчим хүчний салбар 2018-2019 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах,  хэрэглэгчдийг найдвартай тасралтгүй эрчим хүчээр хангах хүрээнд харъяа 35 үйлдвэр, компанийн өвлийн бэлтгэл ажлын явц, гүйцэтгэлтэй танилцаж, системүүдийн өвлийн их ачааллын горимыг хэлэлцэн баталлаа.

Эрчим хүчний нэгдсэн системд дулааны цахилгаан станцын 17 зуух, 15 турбингенератор ажиллаж өдрийн хамгийн их чадал 764 МВт, импортын хамгийн их чадал 105 МВт-тайгаар систем хэвийн ажиллаж байна. Бэлтгэлд 19 зуух, 8 турбингенератор бэлэн байна. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд нийт 1938 ажил хийхээр төлөвлөснөөс 1556 ажил бүрэн хийгдэж, нийт гүйцэтгэл 80,3%-тай байна. 

2018-2019 оны өвлийн их ачааллын горимыг Төвийн бүсийн нэгдсэн систем, Баруун бүсийн эрчим хүчний систем, Зүүн бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастай эрчим хүчний систем, Өмнөд бүсийн эрчим хүчний системүүд 2018 оны 09 дүгээр сарын 16-наас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус тус мөрдөн ажиллана.

Хурлаас  үйлдвэр, компаниудын ажиллагсдын сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх, өвлийн бэлтгэл хангах их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний ажлуудыг төлөвлөгөөт графикын дагуу бүрэн хийж дуусгах, батлагдсан өвлийн их ачааллын горимоор ажиллах, аюулгүйн нөөц материал бүрдүүлэх, дулааны цахилгаан станц, дулааны станцуудын нүүрсний нөөцийг бүрдүүлэх  талаар үүрэг даалгавар өглөө.

 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ