ДЦС-4 ТӨХК дээр гарсан гэмтлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

A- A A+


Photo

Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүч өнөөдөр 09.54 минутад технологийн зөрчлөөс болж 0 зогслоо. 18.00 цагийн байдлаар хэрэглэгчдийг эрчим хүчээр бүрэн хангах ажил 80 гаруй хувьтай явагдаж байна. "ДЦС-4” ТӨХК-д 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөөний 09 цаг 54 минутад Ил хувиарлах байгууламж-4 дээр 220 кВ-ын 3-р систем шинийг захиалгын дагуу хүчдэлээс чөлөөлөх үед станц бүрэн зогссон гэмтэл гарлаа. Техникийн хувьд нэгэнт зогссон тул шугам хоолойны ус шавхах, горим ажиллагааг хийхэд тодорхой хугацаа ордог. Тиймээс энэ бүхнийг хийгээд 14 цагийн байдлаар ТЭЦ 4 хэвийн горимдоо орсон юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар газар дээр нь өдийг хүртэл ажиллаж байна. "ДЦС-4" ТӨХК бүрэн ажиллагаанд орсны дараа бичлэг үзэж ямар саатал гарсныг тогтоож, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав: "Дөрөвдүгээр цахилгаан ятанц насжилт өндөр. Том станц учраас үе шаттайгаар тоног төхөөрөмжийг сольж байна. Манайх хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс шалтгаалаад үе шаттайгаар шинэчилж байна. Өнөөдөр манай цахилгаан дулааны 70 орчим хувийг үйлдвэрлэж буй ганц станц учраас үе шаттайгаар тоноглолуудыг сольж байна. Нэг, дөрөвдүгээр зуух, процедурын шугамыг шинэчилж байна. Энэ бүхэн бол хөрөнгө оруулалттай холбоотой. Яам олон арга хэмжээ авч ажиллаж байна. ОХУ-аас нэгээс дөрөвдүгээр зуухын шинэчлэлийн ажлыг хийж байна. Нийт дөрвөн зуухыг шинэчлэхээр нийт 94 МВт-ын нэмэгдэл ирэх жил орно. Яамны зүгээс ТЭЦ-3 өргөтгөлийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр байгуулахаар ярьж байна" гэлээ. Станц ямар шалтгаанаар 0 зогсолт хийсэн талаар эргэн мэдээлэх болно.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ