Ц.ДАВААСҮРЭН: БАЙГУУЛЛАГА БҮР ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГ ДАХИН ЯВУУЛ

A- A A+


Photo

Эрчим хүчний яамны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд эрчим хүчний салбарын төрийн болон орон нутгийн өмчит 32 ААН, байгууллагууд оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн. Цахилгаан дулаан, эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч компаниудын өвөлжилт хэвийн, төлөвлөгөөний дагуу 94-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар гүйцэтгэх захирлууд мэдээлэл, танилцуулга хийв.

Дулааны цахилгааны станцуудыг нүүрсээр хангадаг “Шивээ-Овоо”, “Багануур”, “Шарын гол” зэрэг нүүрсний уурхайнуудын төлөөлөл мөн шуурхай зөвлөгөөнд оролцож, нөхцөл байдлаа танилцуулсан. Нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа боловч зах зээл дэх шатахуун хэрэглээний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан тонн тутамд ногдох үнийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг учирлав. 

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн үүрэг өгсөн. Үүнд:

  • Өвлийн их ачааллын горим мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан үйлдвэр, компанийн найдвартай ажиллагааг ханган технологийн болон горимын зөрчилгүй ажиллах, болзошгүй аваари саатал, онцгой байдал үүссэн үед ашиглах машин механизм, сэлбэг материал, аваарийн дизель, шуурхай ажиллагааны багийг зохион байгуулж ажиллахыг;
  • Инженер, техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг шалгах, шуурхай ажиллагааны ажиллагсдын мэргэжил дээшлүүлэх давтан сургалтыг зохион байгуулж  ажиллахыг;
  • Хяналт шалгалт, сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэхэд анхаарч ажиллахыг;
  • Аваари, саатал, ослын мэдээг цаг алдалгүй холбогдох албан тушаалтнуудад мэдээлж байх;
  • Компанийн 2018 оны батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөө, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот төвшингийн гүйцэтгэлийг хангуулан биелэлтийг тайлагнаж ажиллахыг;
  • 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, дутуу гүйцэтгэлтэй, хугацаа хойшилсон арга хэмжээний хэрэгжилтэд анхаарч, биелэлтийг сар тутам танилцуулж байхыг тус тус үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал нарт онцгой анхааруулж, үүрэг өглөө.

Байгууллага бүр өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дахин үзлэг, шалгалт хийхийг мөн үүрэгдлээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ