ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД Т.ГАНТУЛГА “ЗҮҮН ХОЙД АЗИ, ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРИЛЦАН ХОЛБОЛТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ФОРУМ”-Д ОРОЛЦОВ

A- A A+


Photo

Зүүн хойд Ази, Зүүн Өмнөд Азийн эрчим хүчийг шилжүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Дэлхийн эрчим хүчний сүлжээ, хөгжлийн хамтын ажиллагааны байгуулллагаас 2018 оны 10-р сарын 16-18-ны өдрүүдэд “Зүүн хойд Ази, Зүүн Өмнөд Азийн Эрчим хүчний харилцан холболтыг хөгжүүлэх форум”-ыг Бээжин хотноо зохион байгууллаа. Форум нь бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, илүү өндөр төвшинд хүргэх зорилтын хүрээнд явагдсан. Форумд Хятад, Орос, Монгол, Япон, Өмнөд Солонгос, Индонези, Малайз, Тайланд, Филиппин, Сингапур, Мьянмар, Вьетнам, Лаос, Австралийн төлөөлөгчдөөс гадна Европ, Хойд Америкаас төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд болон эрдэм шинжилгээний байгууллагууд уригдан оролцсон юм.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга тус форумын нээлтийн индэр дээрээс олон улсын төлөөлөгчдөд хандан “Сүүлийн жилүүдэд Сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй Монгол орны хувьд Говийн бүсэд том чадлын нар, салхины эх үүсвэрүүдийг бүс нутгийг хамарсан тогтмол гүйдлийн хэт өндөр хүчдэлийн шугамын хамтаар барьж байгуулан Зүүн хойд Азийн орнуудад байгаль орчинд ээлтэй цэвэр технологиор үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх талаар “Говитек Азийн нэгдсэн сүлжээ”, “Зүүн Хойд Азийн супер сүлжээ” олон улсын санаачилгуудын хүрээнд судалгаа шинжилгээ, бодит төслийн яриа хэлцэлүүд идэвхтэй өрнөж байна. Монгол Улсын санаачилгаар Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Зүүн Хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах олон улсын судалгааны ажил 2017 оноос эхэлсэн. Эдгээр томоохон судалгааны ажлууд бодит байдал дээр хэрэгжиснээр Монгол улс Зүүн хойд Азийн бүс нутаг болон хөрш орнууддаа цахилгаан эрчим хүчийг экспортлох боломж бүрэлдэнэ” гэлээ. Мөн түүнчлэн Монгол улс энэхүү төслийн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудаас гадна хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудын оролцоог түлхүү дэмжиж байгааг онцолсон юм. 

Мөн тус форумын үеэр төслийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнг гаргах, үндсэн илтгэл, хэлэлцүүлгийн хэсэг гэх мэт үе шаттайгаар явагдсан. "Цэвэр хөгжлийн болон эрчим хүчний харилцан холболт", "Эрчим хүчний шинэчлэл, нээлттэй хамтын ажиллагаа" болон бусад сэдвээр өөрсдийн үзэл бодлыг хуваалцсан юм.

Тус форумд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга тэргүүтэй манай төлөөлөгчид оролцож, Монгол Улс тус сүлжээнд хэрхэн оролцож болох талаар байр сууриа илэрхийлсэн нь олон улсын төлөөлөгчдийн анхаарлыг ихээр татсан байна. Монгол орны сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн боломж, дамжуулах системийн чадал, цаашдын төлөвлөгөө зэрэг сэдвээр БНХАУ-ын төв суваг болох CCTV, Япон улсын төв суваг болох NHK  зэрэг телевизийн сурвалжлагчид онцгойлон ярилцлага авсан. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Монгол орны цаг уур нь жилийн дийлэнх хугацаанд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Зүүн хойд Азийн сүлжээнд эрчим хүчийг нийлүүлэх боломж энэ хэрээр хангалттай байна гэсэн үг. Байгаль орчин талдаа ч, эдийн засаг талдаа ч эерэг нөлөө үзүүлэх юм”  хэмээн хариулсан юм. 

Форумын дараагаар Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Дэлхийн эрчим хүчний сүлжээ, хөгжлийн хамтын ажиллагааны байгуулллагын урилгаар төв байраар нь зочилж, үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр Дэлхийн эрчим хүчний сүлжээ, хөгжлийн хамтын ажиллагааны байгуулллага нь Зүүн хойд Ази, Зүүн өмнөд Азийн энергийн харилцан холболтын төлөвлөлтийн судалгааны үр дүнг гаргахаар эрчимтэй ажиллаж байгаа талаар мэдээлсэн юм. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ