Сонгон шалгаруулалтын зар

A- A A+


Photo

Монгол улс “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банкнаас 66 сая ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт авахаар шийдвэрлэгдсэн. Эрчим хүчний яам “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хэрэгжүүлэх нэгжлийн төслийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Гэрээний хугацаа: 2018 оны 11 сараас эхлэн 60 хүн сар

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч нь төслийг хэрэгжүүлэхэд шаадлагатай зохих шийдвэрийг гаргахад СЯ, ЭХЯ, АХБ болон бусад эрх бүхий байгууллагуудыг мэдээллээр хангах, удирдлагын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж төсөл хэрэгжүүлэн нэгжийг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллана.

Ажлын байрны хийж гүйцэтгэх ажил, үүрэг:

•           төслийг үр дүнтэй, цаг хугацаанд хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох удирдах дээд байгууллага, яам, агентлагуудыг мэдээлэл хангах, тэдгээрийг зохих шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх;

•           төслийн зөвлөх багтай нягт хамтран ажиллах, ажлын хуваарь, гэрээний менежмент хийх зэрэг бэлтгэл ажлыг хангах;

•           үндсэн бус дэд төслүүдийн (ТЭЗҮ, байгаль орны нөлөөллийн үнэлгээ гэх мэт) судалгаа, холбоогдох баримт бичгүүдийг баримтжуулах ажлыг хариуцаж, холбогдох зөвшөөрлийг засгийн газрын агентлагууд болон АХБ-аас авах;

•           Азийн хөгжлийн банкны дүрэм журам болон СЯ-ны шаардлагын дагуу төслийн ерөнхий удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөлт, хяналт, тайлагналыг гүйцэтгэх;

•           Гадаад дотоодын зөвлөхүүдийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах;

•           Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай Монгол улсын хууль, дүрэм, журам болон Азий хөгжлийн банкны дүрэм, журамд тусгагдсан зөвшөөрлүүд болох бусад эрх зүйн баримт бичгийг авах;

•           Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийн хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

•         Байгаль орчин, нийгмийн хамгааллын мэргэжилтэнтэй нягт уялдаатай, нийгмийн болон байгаль орчны,  төслийн санхүүжилтийн гэрээний гэрээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах;

•           ТХН-ийн ажилчдыг удирдлагаар хангах, ажлын цаг ашиглалтанд хяналт тавих;

•           ТХН-ийн санхүүжилтийн ашиглалтанд байнгын хяналт тавих;

•           Төслийн ажлын төлөвлөгөө, тайлан, үр дүн болон бусад мэдээллийг цаг тухайд ЭХЯ, СЯ, ДБ-д хүргүүлж хянуулах;

•           ТУХ болон Азийн хөгжлийн банкнаас томилсон аливаа бусад ажлуудыг гүйцэтгэх;

•           Төслийн хэрэгжилтийн талаар удирдлагуудад тайлагнаж шийдвэр гаргуулах;

•           Төслийн санхүүжилтийн ашиглалтын талаар СЯ, ЭХЯ, ТУХ-нд тайлагнаж байх;

•           Төслийн явц, хэрэгжилтийн талаар ЭХЯ болон Азийн хөгжлийн банкинд тайлагнах;

•           Азийн хөгжлийн банкны дүрэм журмын дагуу төслийн явцын тайлан, дунд хугацааны тайлан, төслийн эцсийн тайланг боловсруулан тайлагнах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

-          Эрчим хүчний (цахилгааны, дулааны гэх мэт)инженерийн бакалварийн зэрэгтэй;

-          Эрчим хүчний (цахилгааны, дулааны гэх мэт) инженерээр 15 жил ажилласан туршлагатай;

-          Удирдах албан тушаалд 8 жил ажилласан байх;

-          Англи хэлний аман болон бичгийн ахисан түвшиний мэдлэгтэй байх;

-          Баг удирдах, асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах чадвартай байх.

Өргөдөл хүлээн авах:

-          Өргөдөл англи хэл дээр АХБ-ны форматын дагуу бэлтгэгдсэн байна.

-          Анкет

-          Диплом болон холбогдох сертификат

-          Иргэний үнэмлэхний хуулбар

-          Өмнөх ажил олгогчын тодорхойлолт.

Гадаад оронд сургууль төгссөн болон Олон улсын байгууллага, гадаадад төсөл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. /Хэлний мэдлэгийг нотлох IBT, ILETS онооны хуудастай бол сайн/.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 11 сарын 25-ны өдрийн 16 цаг хүртэл.

Өргөдөл хүлээн авах:

Сэргээгдэх эрчим хүчний хэлтэс, Өрөө 212

Эрчим хүчний яам

17060 Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр 

Утас: 62263057

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ