ГАДНА АГААРЫН ХЭМИЙН ХҮЙТРЭЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН ДУЛААНЫ ТЕМПЕРАТУРЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

A- A A+


Photo

Долоо хоног бүрийн даваа гарагт болдог Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөн 2018.12.03-ны өдөр хуралдлаа. Зөвлөгөөний үеэр Диспитчерийн Үндэсний төвийн захирал гүйцэтгэх захирал Г.Балжинням системийн хэмжээнд эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний талаар товч мэдээлэв.  

Төвийн бүсийн хувьд 2018 оны 11-р сарын 28-ны өдрийн оргил ачаалал 1059 МВт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн их ачааллын утгаас 54МВт-аар өссөн үзүүлэлтэй байна. Хоногт дунджаар 1 сая кВт цаг орчим  нэмэгдээд байна.

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 2018-2019 оны өвлийн их ачааллын үед Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сүлжээний усны халуун, сүлжээний усны даралтын горим, сүлжээний усны зарцуулалтыг өвлийн их ачааллын батлагдсан горимын дагуу барьж ажиллаж байна.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн систем нь өвлийн горим ажиллагааны схемд бүрэн шилжин ажиллаж байгаа бөгөөд 14 магистраль шугамаар дамжуулан 4 эх үүсвэрээс, даралт өргөх 5 насос станцаар дамжуулан хэрэглэгчдэд дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна.

12-р сарын 3-ний өдрийн байдлаар гадна агаарын температур Улаанбаатар хотод шөнөдөө -24С хүртэл хүйтэрч сүлжээний усны халууныг 116/59С, Дархан хотод -22С хүртэл хүйтэрч сүлжээний усны халууныг 100/57С, Эрдэнэт хотод -24С хүртэл хүйтэрч сүлжээний усыг 120/600С тус тус эх үүсвэрт халаах горимыг төлөвлөж хэрэжилтэд хяналт тавин ажиллалаа.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч -30С...32С хүртэл хүйтрэх төлөв бүхий байгаа тул гадна агаарын хэмийн хүйтрэлтэй холбогдуулан тооцож, сүлжээний усны халууныг батлагдсан температурын графикийн дагуу өгч хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж ажиллахаар горимын даалгаврыг төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ