ТАВАНТОЛГОЙ ОРДЫГ ТҮШИГЛЭЖ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХААР ШИЙДВЭРЛЭВ

A- A A+


Photo

Засгийн газар Рио-Тинто компанитай Оюутолгойг эрчим хүчээр хангах, Тавантолгойн цахилгаан станцыг барих асуудлаар хэлэлцэл хийж, өнөөдөр/2018.12.26/-ийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжигдлээ. Оюутолгой БНХАУ-аас жилд тэрбум гаруй кВт.цаг эрчим хүч худалдан авч байна. Дотоодын эрчим хүчийг ирэх оноос Оюутолгойд нийлүүлж эхлэх бөгөөд цахилгаан станцыг 2023 онд ашиглалтад оруулснаар Монгол Улсын дотоодын эрчим хүчээр бүрэн хангах юм.  

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түүхэн шийдвэр гарлаа. Тавантолгой дээр цахилгаан станц барих талаар үе үеийн Засгийн газрууд ярьж байсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гаргаагүй байсан. Засгийн газар Рио-Тинто компанитай Оюутолгойг эрчим хүчээр хангах, Тавантолгойн цахилгаан станцыг барих асуудлаар хэлэлцэл хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжигдлээ. Ингэснээр Тавантолгой ордыг түшиглэн барих Оюутолгой, Тавантолгойг эрчим хүчээр хангах 300МВт-ын цахилгаан станцыг 2023 оны 06 дугаар сард ашиглалтад оруулахаар боллоо. Мөн ирэх оноос эхлээд Оюутолгойн эрчим хүчний тодорхой хэсгийг дотоодоосоо хангаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын дотоодын эрчим хүчний системээс 20 хувийг нь хангана. Энэ бол түүхэн шийдвэр. Тиймээс бид дотоодын эрчим хүчнийхээ дамжуулах дэд бүтцийг барьж байгуулах ажил үндсэндээ дуусч байна. Он гараад Оюутолгой Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдоно” гэлээ.

Тавантолгойн цахилгаан станц баригдсанаар Рио-Тинто компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх юм. Гэрээ байгуулсны дараагаар тодорхой хэлэлцлүүд хийгдэнэ. Мөн байгаль орчны тэр дундаа усны үнэлгээнүүдийг хийх юм. Хөрөнгө оруулагчдын хооронд санхүүжилтийн гэрээ байгуулна. Ингэснээр станцын барилга угсралтын ажил 2020 оны 03 дугаар сараас эхлэх юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ