ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

A- A A+


Photo

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус  үндэслэн Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Эрчим хүчний төрийн өмчит хувьцаат компаниудын нэрийг хавсаргав.

 

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

1.    Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.

2.    Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.

3.    Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй.

4.    Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.

5.    Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.

6.    Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.

7.    Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байх. Компанийн засаглалаар мэргэшсэн байх.

Жич: Эрчим хүчний салбарын талаар зохих мэдлэг, туршлагатай байх, санхүү, эдийн засагч, эрх зүйч, нягтлан бодогч, компанийн засаглал зэргээр мэргэшсэн байвал давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

1/    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (аль компанийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичих);

2/    Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

3/    Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);

4/    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

5/    Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ,  сертификатын хуулбар;

6/    Иргэний үнэмлэхийн хуулбар;

7/    Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;       

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2019 оны 03дугаар  сарын 27-ны өдрийн 11.00 цаг хүртэл Эрчим хүчний яамны бичиг хэргийн өрөө ажилтан /компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороодын төлөөлөлболон бичиг хэргийн ажилтан/хүлээн авна.

 Анхаарах зүйлс:

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

7. Нэмэлт мэдээллийг компанийн нэр дэвшүүлэх хорооны 62263051 дугаарын утаснаас авна уу. 

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

                                                                                       

    Хавсралт

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ

ХУВЬЦААТ КОМПАНИЙН НЭРС

 

 

Төрийн эзэмшлийн хувь

д/д

 

Төрийн өмчит хувьцаат компаниуд

 

 

Эрчим хүчний

яам

Төрийн өмчийн бодлого, зохицулалтын газар

1

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц”ТӨХК

70

30

2

 “Дулааны гуравдугаар цахилгаан станц”ТӨХК

70

30

3

“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК

70

30

4

“Дарханы дулааны цахилгаан станц”ТӨХК

70

30

5

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК

70

30

6

 “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК

70

30

7

 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

70

30

8

 “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

70

30

9

 “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

70

30

10

 “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

70

30

11

 “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК

70

30

12

 “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК

70

30

13

 “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК

70

30

14

 “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК

70

30

15

 “Багануур дулааны станц” ТӨХК

70

30

16

 “Налайхын дулааны станц” ТӨХК

70

30

17

 “Даланзадгадын дулааны цахилгаан станц”ТӨХК

70

30

18

 “Алтай-Улиастай Эрчим Хүчний Систем” ТӨХК

70

30

19

 “Дулаан шарын гол” ТӨХК

70

30

20

 “Ховд дулааны станц” ТӨХК

70

30

21

 “Хөвсгөл дулааны станц” ТӨХК

70

30

22

 “Диспетчерийн үндэсний төв” ХХК

70

30

23

“Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК

70

30

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ