УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ ФОРУМ БОЛЛОО

A- A A+


Photo

Монгол Улсын эрчим хүчний яам, Их Британи Умарт Ирландын Вант улсын элчин сайдын яам хамтран “Ухаалаг эрчим хүч” форумыг Гадаад хэргийн яамны Зөвшилцлийн танхимд зохион байгууллаа.

Форумд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн төв, Диспетчерийн үндэсний төв, Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд болон Монгол Улс дахь гадаадын элчин сайдын яамдын төлөөлөл, эрчим хүчний салбарын мэргэжлийн холбоод хувийн хэвшлээс бүрдсэн 170 гаруй төлөөлөгчид оролцов. Форумын гол зорилго нь Монгол улсын эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн даван туулах, ухаалаг шийдэл бүхий шинэ техник, техонлогийг эрчим хүчний салбарт нэвтрүүлэх боломж, туршлагын талаар харилцан санал солилцоход оршино. Форумыг нээж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Их Британи Умарт Ирландын Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филиф Малоне нар үг хэллээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ: Монгол Улсын  “Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого”-ын баримт бичиг, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол улсын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх тодорхой зорилтуудыг тусгасан байдаг. Саяхан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар  эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Уг хөтөлбөрт  ойрын хугацаанд буюу 2021 он хүртэлх хугацаанд тодорхой шинэ эх үүсвэрүүдийг бий болгохоор тусгасан. Энэ хүрээнд одоогоор ашиглагдаж буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ ухаалаг технолгийг нэвтрүүлэх замаар манай улс 2021 он хүртэлх эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хааж ажиллах юм. Эрчим хүчний салбарын ойрын хугацаанд тусгагдсан эдгээр ажлууд нь  нэгэнт байгаа дэд бүтцүүдээ ашиглан шинээр станц барилгүйгээр богино хугацаанд хямд зардлаар 400-500 МВт-ын хүчин чадлыг буй болгох юм. Түүнчлэн бид бүхэн энэ жил 330 кВ-ын хүчдэлтэй Улаанбаатар-Мандалговь чиглэлийг өндөр хүчдэлийн агаарын дамжуулах шугамыг барьж дуусгахаар ажиллаж байна. Энэ цахилгаан дамжуулах шугамыг барьснаар Оюутолгойн уурхайг дотоодод үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. Бид бүхэн ирэх жилээс Оюутолгойн уурхайн эрчим хүчний тодорхой хэсгийг хангаж эхлэх зорилт тавиад ажиллаж байна.Мөн Төвийн бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай цахилгаан цэнэг  хуримтлуурын станц байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр манай улсын эрчим хүчний систем тохируулгын станцтай болж эрчим хүчний аюулгүй байдал  хангагдахад том алхам болох юм. Түүнчлэн, Монгол улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр тодорхой зорилтуудыг тавиад байгаа билээ. Бидний тооцоогоор 2019 оны эцэс гэхэд сэргээгдэх эрчим хүчний нийт эрчим хүчин эзлэх хувь хэмжээ 23 хувьд хүрэх төлөвтэй байна.

Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд тавигдаж буй зорилтуудыг биелүүлэхэд эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, нийт эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг буй болгоход ухаалаг шийдэл бүхий дэлхийн шилдэг техник, технологиудыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага  үүсээд байна. Иймд Эрчим хүчний яамны зүгээс 2019 оныг ухаалаг эрчим хүчний жил болгон зарласан билээ. Та бүхэн өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож эрчим хүчний салбарт шинээр нэвтрүүлж болох эрчим хүчний ухаалаг шийдлүүдийн талаарх олж мэдсэн өөрсдийн туршлага хамаргүй хуваалцана гэдэгт итгэж байна” гэв.

Их Британи Умард Ирландын Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филиф Малоне “Форум нь Монгол Улсын эрчим хүчний салбарын стратеги боловсруулахад чухал үүрэгтэй. Монгол Улсад эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх шаардлагатай хэд хэдэн төслүүд байгаа. Энэ асуудлууд ганц Монголд ч бус бусад орнуудад тулгардаг. Их Британи улсын хувьд эрчим хүчний сүлжээ маш олон жилийн өмнөөс технологи, бодлого төлөвлөлт гэх мэт түвшинд хөгжиж ирсэн. Манай улсын эрчим хүчний салбар далайн эрчим хүчийг ашиглахдаа маш туршлагатай. Одоогийн байдлаар 7.6 гВт цаг эрчим хүчийг далайн салхинаас үйлдвэрлэдэг. Цаашдаа 2030 он гэхэд 30 гВт цаг хүргэх зорилгыг тавиад байна. Тиймээс Монгол Улсын эрчим хүчий салбарт ухаалаг эрчим хүчийг хөгжүүлэхэд техник технологийн тал дээр хамтарч ажиллаж, зөвлөгөө өгөх болно. Мөн дэлхийн дулааралтайгаар холбоотойгоор нүүрстөрөгчийн ялгарал багатай инновацийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллана” гэдгийг хэлсэн юм.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Их Британи Умарт Ирландын Вант улсын Олон улсын худалдааны яам, Монгол улсын гадаад хэргийн яам дэмжлэг үзүүлж ажилласан.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ