ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛООР ГРУПП ТОГТООЛГОСОН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

A- A A+


Photo

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Үйлдвэрийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан Эрчим хүчний салбарын 2019-2020 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтад заасны дагуу Салбарын үйлдвэр компаниуд үйлдвэрлэлийн ослоор амь эрсэдсэн, мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн ослоор групп тогтоолгосон болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

 Энэхүү ажлын хүрээнд Эрчим хүчний сайдын 2019.04.16-ны өдрийн 117 дугаар тушаалаар Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад аваарь, осолд орж групп тогтоолгосон 14 хүнийг хүлээн авч “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж, мөнгөн урамшуулал олгосон юм. 

Эрчим хүчний сайдын тушаалаар яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах эрчим хүчний салбарын орон тооны бус дэд зөвлөл, мөн 2010 онд Эрчим хүчний салбарын дэргэд “Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн холбоо” ТББ-иуд тус тус байгуулагдан  2019 онд хийх ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.  2019 оны эхний улиралд гаргасан судалгаагаар Монгол Улсын Эрчим хүчний салбараас групп тогтоолгосон 350 орчим ажилтан, ИТА-нууд байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1-д зааснаар 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна гэсэн заалт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Дулааны цахилгаан станцуудад хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ