ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН БНХАУ-ЫН “УЛСЫН ЦАХИЛГААН СҮЛЖЭЭ” КОРПОРАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ШИН БАОТАЙ УУЛЗЛАА

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНХАУ-ын Улсын цахилгаан сүлжээ корпорацид /State Grid Corporatian of China/зочилж, Ерөнхийлөгч Шин Баотай уулзлаа. Уулзалтад Эрчим хүчний яамны Бодлого,төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга П.Сарангэрэл, БНХАУ-ын талаас “Улсын цахилгаан сүлжээ” корпорацийн Эрчим хүчний хэмнэлтийн үйлчилгээний компанийн захирал Рэн Бэйли, ОУ-ын хамтын ажиллагааны газрын дарга Жу гуан Чао, Хөгжил төлөвлөлтийн газрын дарга Фен Кай нар оролцлоо.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Нэг бүс нэг зам” санаачлагын хүрээнд эрчим хүчний түншлэлд нэгдсэн улс орнууд цаашдаа томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Энэ жил Монгол улс БНХАУ-тай найрамдалт харилцаа тогтоосны 70 жил болж байгааг дурдан цаашдаа Шивээ-Овоо эрчим хүчний экспортын цогцолбор, Азийн супер сүлжээ төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулж дуусган, томоохон төслүүдийн хэрэгжилтийн явцад ахиц гаргана гэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Азийн супер сүлжээ”санаачлагын хүрээнд судалгаа хийгдэж, төсөлхэрэгжиж эхлэхэд БНХАУ-ын Цахилгаан сүлжээ корпораци гол оролцогч байна, иймээс бид идэвхитэй хамтарч ажиллах шаардлагатай” гэсэн юм.

БНХАУ-ын “Улсын цахилгаан сүлжээ”корпорацийн ерөнхийлөгч Шин Бао “Нэг бүс нэг зам” санаачлагын хүрээнд эрчим хүчний хамтын ажиллагаанд нэгдэн хичээл зүтгэл гаргаж байгаад талархаж, Монгол улсын Төрийн сайд манай корпорацийн төв оффисд зочилж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Монгол улсын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

“Улсын цахилгаан сүлжээ” корпораци нь 2002 онд байгуулагдсан. БНХАУ-ын нийт нутаг дэвсгэрийн 88%-д цахилгаан түгээдэг бөгөөд улсдаа нэгдүгээрт, дэлхийд хоёрдугаарт ордог цахилгаан сүлжээний томоохон компани юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ