ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН “ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. “ДБЭХС” ХК нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах, импортлох, эрчим хүч барилга угсралтын 8 тусгай зөвшөөрлийн хүрээнд Дорнод, Сүхбаатар аймгуудын 36 сум, суурин газрын 24710 айл өрх, 3133 аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрүүдийг 0.4, 6, 10, 15, 35, 110 кВ-ын 3455,1 км агаарын болон кабель шугам, 507 ком дэд станцыг ашиглан цахилгаан эрчим хүчээр Чойбалсан хотын 822 аж ахуйн нэгж, 6117 айл өрхийн хэрэглэгчдийг 26,5 хос/км далд болон ил шугамаар дамжуулан дулааны эрчим хүчээр тус тус хангах үйл ажиллагаа явуулж байна. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тус компанийн удирдлагуудад “ДБЭХС” ТӨХК-ын  суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх төслийнталаар мэдээлэл хүргэж, санал солилцов. “ДБЭХС” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар, Ерөнхий инженер Ө.Жаргалсайхан нар 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, өвлийг хэрхэн давсан талаар мэдээлэл хийсэн юм .

Тус компанид “2018-2019 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон ЦЭХ, ДЭХ дамжуулах, хангах сүлжээнд ноцтой доголдол үүсээгүй. Горимын төлөвлөлт оновчтой зөв байснаар ТЭЗҮ-ийн төлөвлөгөөнүүд бүрэн биелэж, 2018-2019 оны өвлийн их ачааллыг 1,2-р зэргийн саатал, үндсэн тоноглолын томоохон гэмтэл доголдолгүй амжилттай давсан байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ