ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД ТҮҮХЭН АМЖИЛТЫН ЭЗЭД БОЛОВ

A- A A+


Photo

Төрийн захиргааны төв байгууллагууд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Засгийн газрын цом” спортын тэмцээн XIVжилдээ болж өнгөрлөө. Энэ жилийн тэмцээнийг Сангийн яам зохион байгуулсан бөгөөд шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөг гэсэн дөрвөн төрөлд шилдгүүд тодорсон юм.

Тэмцээн бага онооны системээр явагдаж нийлбэр дүнгээр Сангийн яам, ХХААХҮЯ, ЗГХЭГ-ын баг тамирчид эхний гурван байрт шалгарлаа. Эрчим хүчний яамны баг тамирчид шатрын эрэгтэй ангилалд III, волейбол болон сагсан бөмбөгийн эмэгтэй ангилалд тус тус аваргалж, нийлбэр дүнгээр шагналт IV байранд орсон юм. 2005 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж ирсэн уг тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Эрчим хүчний яамны эмэгтэй баг тамирчид 10 удаа түрүүлсэн түүхэн амжилтын эзэн болжээ. Энэ нь нэг төрөлд 10 удаа түрүүлсэн анхны тохиолдол болон бүртгэгдэж байгаа юм байна. 

Мөн Эрчим хүчний яамнаас сагсан бөмбөгийн эмэгтэй шилдэг тамирчнаар Б.Отгонцэцэг, волейболын эмэгтэй шилдэг тамирчнаар П.Жаргалсайхан нар тус тус тодорч, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардан авсан юм. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ