2019-07-02 08:45:31

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨААТҮГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /ТӨААҮГ/-ын үйл ажиллагаатай танилцлаа. Анх 1989 онд Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл байгуулагдаж, 2005 онд Түлш, эрчим хүчний яамны харьяа Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, 2009 онд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААҮГ болон өөрчлөгдсөн. Өнөөдрийн байдлаар 4 хэлтэс, 39 инженер техникийн ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Тус төв нь “Сэргээгдэх эрчим хүчний нөөцийн нарийвчилсан хэмжилт судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа, зураг төсөл боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжид техникийн хяналт тавих, гадаад, дотоодод үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжид туршилт хийх, магадлал гаргах, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсгүүр барих, сэргээгдэх эрчим хүчний аливаа төсөл хөтөлбөрийг гаднын болон дотоодын төрийн байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2016 оны 106 дугаар тушаалын дагуу улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн Сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжид техникийн хяналт тавих ажлыг дангаар гүйцэтгэж байгаа билээ.

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын хамт олон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг тус байгууллагад ажиллах үеэр тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа. Үүнд:

Түүнчлэн тус байгууллагын инженер техникийн ажилчдаас байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, бүтээмжээ нэмэгдүүлэх чиглэлээр дараах саналуудыг гаргасан юм.Үүнд:

Тус байгууллагын 30 жилийн ойн арга хэмжээн хүрээнд 2019 онд эрдэм шинжилгээний хурал болон салбарын оюутнуудын дунд болзолт уралдаан зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ажээ.