2019-09-24 07:27:32

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯНАЛТЫН АЖИЛТНЫ 11 ДЭХ УДААГИЙН ЗӨВЛӨГӨӨН” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Жил бүр уламжлал болон зохиодог Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөгөөнийг Эрчим хүчний яам “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-тай хамтран 2019 оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод амжилттай зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд салбарын 33 байгууллагын 156 инженер техникийн ажилтан, дотоод аудиторууд оролцож, “Нягтлан бодох бүртгэлийн зарим стандартууд”, “Худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, хуулийн шинэчлэл, цахим систем”, “Эрчим хүчний салбарт 2018-2019 онуудад гарсан аваари, саатал, осол, хариуцлага тооцсон байдал” зэрэг нийт 13 илтгэл хэлэлцүүлж, хяналтын ажилтнуудад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож , тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэсэн арга хэмжээ болж өндөрлөлөө.