2021-10-01 04:24:46

МЭНДЧИЛГЭЭ

Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлт, эрчим хүчний эгнэгт бадамлах их үйлсийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулсан буянт буурлууд Та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэнд, энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхний бүтээн бий болгосон Эрчим хүчний салбарын 100 жилийн босгонд бүтээн байгуулалтын хөдөлмөрч түүчээ үргэлжилсээр байна. Өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг шинээр барих, өргөтгөх, говийн болон баруун бүсийн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар “Тавантолгойн дулааны цахилгаан станц”, “Багануурын дулааны цахилгаан станц”, “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станц, Монгол Улсын төвийн эрчим хүчний системд хэрэгжих том чадлын батерейн хуримтлуурын дэвшилтэт технологийн төслийг хэрэгжүүлэхээражиллаж байна. Мөн одоо ажиллаж байгаа цахилгаан, дулааны станцуудын өргөтгөл болон шинэ эх үүсвэрүүдийгбүс нутгийн хэрэглээтэй холбох магистраль шугам, дэд станцуудыг барих ажлыг эрчимтэй хийж байна.

Төр улсынхаа түшиг, түмэн олон залуучуудын нөмөр нөөлөг болсон өдгөө гавьяаны амралтаа эдлэн суугаа Эрчим хүчний салбарын үе үеийн ахмад буурлууд та бүхний буян заяа улам бадамлан дэлгэрч байхыг хүсэн ерөөе.

Монгол Улсын гал голомт мөнхөд өөдлөн дэвжих болтугай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД    Н.ТАВИНБЭХ