ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
1.төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
2.зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
3.зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;
Бүрдүүлэх материал:
1.Хүсэлт
2.Төрийн албан хаагчийн анкет
3.Иргэний үнэмлэхийн хуулбар
4.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
5.Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
6.Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
7.Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
8.Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагийн хуудас” хуулбар;
9.Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
10.Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
11.Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
12.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-с татан авах/
13.Төрийн албан хаагчийн ерөнхий болон болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.
Материал хүлээн авах:
- Хугацаа:2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг:hr@energy.gov.mn
- Холбоо барих утас:263048
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт
Д/д |
Байгууллага |
Дотоод нэгж |
Албан тушаалын нэр |
Орон тоо |
Албан тушаалын төрөл |
Албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага |
|||||
төрөл |
Ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
||||||
1. |
Эрчим хүчний яам |
Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтэс |
Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн |
Дэс түшмэл ТЗ-6 |
Гүйцэтгэх |
Дэс түшмэл ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
-Эдийн засаг /031101/; -нягтлан бодох бүртгэл /041101/; -санхүү /041201/; -бизнесийн удирдлага /041301/.
|
|
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно |
|
2. |
Салбарын хяналтын газар |
Дулааны техникийн аюулгүй байдал хариуцсан шинжээч |
Ахлах түшмэл |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл ТЗ-5
|
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Дулааны эрчим хүч ба үйлдвэрлэл (071307) |
-Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх. |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх |
||
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ