2023-11-06 10:06:45

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

https://energy.gov.mn/c/1478

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Дэлхийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Эрчим хүчний төсөл 2” нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд (1) Түгээх сүлжээг шинэчлэх, (2) Нарны эрчим хүч, (3) Чадавхыг бэхжүүлэх гэсэн үндсэн 3 чиглэлийн дагуу хэрэгжиж байна.

Эрчим хүчний яам (захиалагч)-аас “Эрчим хүчний төсөл 2”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах мэргэшсэн ажилтныг сонгон шалгаруулж авна.

 

Ажлын байрны нэр: Санхүүгийн ажилтан

Ажлын байрны зорилго нь Төслийн ерөнхий санхүү, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг хариуцах, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Дэлхийн банкны удирдамжийн дагуу төслийн үр дүнтэй санхүүгийн удирдлагын тогтолцоог бий болгох, хадгалах болон төслийн менежментийг хариуцан ажиллана.

Дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ (үүгээр хязгаарлагдахгүй). Үүнд:

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр өндөр мэдлэгтэй байна. Мөн ажлын байранд горилогч нь Монгол дахь бизнесийн үйл ажиллагаа, Дэлхийн банкны санхүүгийн удирдлага, санхүүжилтийн журам, бодлогын талаар мэдлэг, туршлагатай байна.

Санхүүгийн ажилтан нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

Сонирхсон этгээд өргөдөл мэдүүлэхдээ дараах баримт бичгийг монгол хэл дээр бэлтгэн ирүүлнэ. Үүнд:

  1. Анкет (CV);
  2. Ажил байдлын тодорхойлолт: Мэргэжлийн ур чадвар, туршлага болон тухайн албан тушаалын шаардлагад хэрхэн нийцэх талаар дурдах;
  3. Одоогийн эсвэл өмнөх ажил олгогчийн тодорхойлолт, захидал;
  4. Диплом, мэргэжлийн гэрчилгээнүүдийн хуулбар;
  5. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл;
  6. Дээрх материалуудыг дараах хаягаар өөрийн биеэр ирж өгнө. Хүлээн авах хаяг: Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Баасанхүү, 17060 Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, 100 тоот.
  7. Бүх баримт бичгийг нэг дугтуйнд битүүмжилж, албан тушаалын нэрийг тодорхой дурдана. Хүлээн авсан баримт бичгийг өргөдөл гаргагчид буцаан олгохгүй.
  8. Сонгон шалгаруулалт: Зөвхөн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн хүмүүстэй холбоо барина. Бүрдүүлсэн материалууд бүрэн бус тохиолдолд шалгаруулалтаас хасах үндэслэл болно.

Холбоо барих хаяг:Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Баасанхүү, 17060 Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, 100 тоот, baasankhuu@energy.gov.mn. Утас: 976-80921998;