2024-05-10 09:04:08

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Жолооч (1 хүн)-ийн ажлын байранд ажилтан нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:

 

 

 

Тавигдах шаардлага

Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Товч намтар;                                                                                     
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  6. Ажлын туршлагын талаарх мэдээлэл /“Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /E-Mongolia/”-ээс татан авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/;
  7. Ажил байдлын тодорхойлолт.

Дээрх материалуудыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Далай Тауэр, 1004 тоот, 

“10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”.

Холбогдох утас: 7000-1196