2024-09-24 05:59:27

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 75%-тай үргэлжилж байна

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурал /2024.09.24/-ыг зарлан хуралдууллаа. Хуралд төрийн болон орон нутгийн өмчит 37 байгууллага танхимаар болон цахимаар оролцож, 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв. 

Үйлдвэр, компани тус бүр 2024 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын явц, 2024-2025 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, байгууллагын өр, авлага, санхүүгийн байдал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хурлын үеэр хэлэлцсэн зарим шаардлагатай асуудлыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн үйлдвэр, компаниудын удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд:

Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 75%-ийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй ижил үзүүлэлт юм.