2017-03-31 18:01:23

Эрчим хүчний үр ашиг 3+ төсөл

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

ХБНГУ-ын Засгийн газар, ГОУХАН

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Буцалтгүй тусламж

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

Евро

3.1

     Зээлийн санхүүжилт

 

3.2

     Буцалгүй тусламжийн санхүүжилт

3,000,000.0

3.3

     Төсвийн санхүүжилт

 

4

Төсөл хэрэгжих хугацаа

2017-2018

5

Төсвийн ерөнхийлөн захирагч

 

6

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо

7

Төслийн статус

Хэрэгжиж байгаа

Төслийн зорилго:

Эдийн засаг, экологийн хувьд тогтвортой эрчим хүчний хангамж, хэрэглээг хангах, мөн эрчим хүчний найдвартай хангамжийг сайжруулахад чиглэлээр зөвөлгөө өгөх.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Монгол-Германы Засгийн газар хоорондын комиссын хурал 2016 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Берлин хотод болсон бөгөөд тус уулзалтаар төслийг 2 жилээр сунгаж 3 сая еврогийн буцалтгүй тусламжийг  дахин олгохоор талууд тохирсон. Үүний дагуу төслийн буцалтгүй тусламж олгох гэрээг 2017 оны 06 дугаар сард байгуулсан. Төслийн ажлын төлөвлөгөө батлагдаж ажил эхлэж байна. Уг төслийн хүрээнд Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг дагаж гарах журам, заавруудыг боловсруулах, Эрчим хүчний үнэ тариф, өөрийн өртгийг тооцоолох аргачлал боловсруулах, цахилгаан эрчим хүчний зах зээлийн дүрмийг боловсруулах зэрэг суурь судалгааны ажлуудыг Олон Улсын  зөвлөх баг, дотоодын мэргэжилтэнгүүдийн оролцоотойгоор хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

 

Төслийн нэгжийн ажилчид:

Батлагдсан ажлын байр, орон тоо

Ажилтны нэр

Тайлбар

 
 

1

Төслийн удирдагч

Б.Туяа

 

 

2

Инженер

Б.Барсболд

 

 

3

Инженер

Э.Мишээл

 

 

4

Санхүүгийн ажилтан

Д.Золзаяа

 

 

 

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг:

Улаанбаатар хот, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр.  Утас: 70111890, 70041890