2018-12-03 07:10:59

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ

Эрчим хүчний яамны төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр боллоо. Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Алтандуулга, Б.Намжилжав, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Нямбаяр мэргэжилтэн Г.Тулга, Б.Пунцагбалжир нар төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан тангарагийн ёслолыг нээж, Төрийн захиргааны албан хаагчдаар томилогдсон  хүмүүсийг танилцуулан тангарагийн бичгийн хүн бүрт гардуулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүслээ.

Тангарагийг цээжээр дээдлэн дуудаж дууссаны дараа тангараг өргөгч Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёслож зүүн өвдөг сөхрөн Монгол Улсын төрийн далбаанаас адис авсан юм.