“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тавигдах шаардлага:

  • Инженер эсхүл эдийн засагч мэргэжилтэй байх
  • Удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх;
  • Компанитай аливаа бизнесийн холбоогүй байх;

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
  3. Ажил байдлын тодорхойлолт;
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;
  5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;
  6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  7. Иргэний үнэмлэхийн хуулбар.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 08  дүгээр сарын 05ы өдрийн 16:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны 3 давхар, 318 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Д. Ганбаяр хүлээн авна. Холбогдох утас: 51-267076

Тест болон ярилцлагын шалгалт:

Эрчим хүчний яамны хурлын танхимд 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 14:00 цагт нэр дэвшигчээс тестийн шалгалт болон дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:

  1. Удирдан зохион байгуулах чадвар;
  2. Манлайлах чадвар;
  3. Багаар ажиллах чадвар

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
  4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн

Төлөөлөн удирдах зөвлөл

2026 оны 07 дүгээр сарын 30-ны өдөр