Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв

A- A A+

 


Вэб сайтруу зочлох

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ нь Монгол оронд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн төлөө 23 дахь жилдээ ажиллажбайгаа баялаг түүх, арвин туршлагатай байгууллага юм.

Тус ТӨҮГ нь:

1989 оноос Сэргээгдэх эрчим хүчний шинжлжх ухаан үйлдвэрлалийн нэгдэл (СЭХШУҮН)
2005 оноос Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв(СЭХШУҮН, Нарны зайн үйлдвэр, “100000 нарны гэр” төсөл нэгдсэн)
2009 оноос “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Засгийн газрын 2005 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 160 дугаар тогтоолоор Түлш, эрчим хүчний сайдын /хуучин нэрээр/ эрхлэх асуудлын хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/, “100000 нарны гэр” төсөл, “Нарны зайн үйлдвэр”-ийг нэгтгэн “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” анх байгуулагдан улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар судалгаа шинжилгээний ажлыг хийх, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр шинээр болон шинэчлэн баригдах объектуудад захиалагчийн үүрэг гүйцэтгэж техникийн хяналт тавих, нар, салхи, ус, биомасс болон газрын гүний дулааныг ашиглах нөөцийн судалгаа хийх, тоног төхөөрөмж, техникийн ашиглалт, үйлчилгээний норм норматив, стандарт боловсруулах, байгал орчинд халгүй эрчим хүчний шинэ эх үүсвэр, техник технологи судалж нэвтрүүлэх үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв нь Түлш, эрчим хүчний сайдын /хуучин нэрээр/ 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 61 тоот тушаалаар батлагдсан бүтэц, дүрэм , орон тооны хүрээнд Захиргаа, санхүүгийн хэлтэс, Эрдэм шинжилгээний 5 сектор, Зураг төсөл, техникийн хяналтын алба болон Нарны зайн үйлдвэртэйгээр нийт 66 хүний орон тоотой ажиллаж иржээ.

Мөн тус төвөөс “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”, “100000 нарны гэр” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Богдын голын УЦС-ыг шинэчлэх” төсөл, “амжилттай хэрэгжүүлж ирсний гадна ХБНГУ-ын техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг/GTZ/-ийн “Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дэмжих” төсөл, Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ажиглах” төслүүдийн Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар томилогдон ажилласан байна.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв нь өмч хөрөнгийн хувьд анх 332,4 сая төгрөгийн үндсэн, 533,2 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/ байрлаж байсан Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутагт орших байранд /хуучнаар 1-р цахилгаан станцын захиргааны байр/, Нарны зайн үйлдвэр нь хуучин байрлаж байсан Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын эзэмшлийн байранд түрээсээр байрлах болсон юм.

Монгол улсын Засгийн газрын 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 257 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2006 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн балансад байсан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гурвалжингийн гүүрний баруун урд байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай 390,7 сая төгрөгийн өртөг бүхий барилга, байгууламжийн цогцолборыг /конторын барилга, засварын газар, автогараж, агуулах, гуанзны болон харуулын байр, цахилгааны дэд станц, дулааны узель, гэх мэт/ тус төвд балансаас балансад шилжүүлэн өгсөн болно.

Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийг татан буулгаж тэдгээрийн гүйцэтгэж ирсэн чиг үүргийг шинээр байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Эрчим хүчний газар”-т шилжүүлсэн байна.

Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 80 дугаар тэмдэглэлийг үндэслэн Төрийн өмчийн хорооны 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 58, 146 дугаар тогтоолоор Нарны зайн үйлдвэрийг түшиглэн “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Нарны зайн үйлдвэр нь 1998 онд байгуулагдсан, АНУ-ын Spire Corporation-ын нийлүүлсэн хагас автомат, компьютер удирдлагатай, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, нэг ээлжиндээ жилд 500кВт нарны зай үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус үйлдвэр нь өнгөрсөн хугацаанд 12Вт, 24Вт, 50Вт, 55Вт-ын чадалтай нарны зайг үйлдвэрлэн хэрэглэгчид нийлүүлж ирсэн.

“100000 нарны гэр” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3000 гаруй нарны цахилгаан үүсгүүр малчдын хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсний гадна 30 гаруй радио релейны дахин дамжуулах станц, 230 орчим холбооны салбар, 30 гаруй эмнэлэг, сургууль зэрэгт нарны зайн үүсгүүр нийлүүлээд байгаа юм.

Шинээр байгуулагдсан “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь нарны зайн үйлдвэрлэл болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр туршилт, судалгаа, зураг төслийн ажлыг хийж сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэн гадаад дотоодын зах зээлд борлуулах, хэрэглэгчдийг чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр хангах, хуулиар хориглоогүй бизнесийн бусад үйл ажиллагаа эрхлэх явдал юм.

 

СЭХҮТ ТӨҮГ нь 2011 онд бүтэц, зохион байгуулалтын хувьд

Захиргаа санхүүгийн хэлтэс
Судалгаа,төсөл хөтөлбөрийн хэлтэс
Үйлдвэр технологийн хэлтэс
“100000 нарны гэр” төслийн нэгж гэсэн үндсэн 4 нэгжтэйтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Дунд гол-2 .

Факс:+976-11-686298 Утас:686298

Э-шуудан: nrec@nrec.mn Вэб:www.nrec.mn

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц