Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц

A- A A+

 


Вэб сайтруу зочлох

Манай станц 1983 онд байгуулагдсан бөгөөд өнөөгийн байдлаар Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг дангаараа хангаж байна.

Бид цахилгаан, дулааны эрчим хүчийг хамгийн бага зардлаар үйлдвэрлэж, нийлүүлэх цаашилбал эрчим хүчний үйлдвэрүүдийн хувьсал, хөгжлийг тодорхойлогч байхыг эрмэлзэж эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Манай хамт олон байгуулагдсан цагаасаа эхлэн хүн төрөлхтний хамгийн эрэлт хэрэгцээтэй "Цахилгаан", "Дулаан" хэмээх үнэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирснээрээ бахархаж байдаг.

Манай байгууллага гадаад, дотоодын олон арван бизнесийн түншүүдтэй бөгөөд тэдний өмнө хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажиллах ёстойг байнга анхаарч байдаг. Манай станцын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг, бидэнтэй хамтран ажиллахыг хүсч, сонирходог өнөөгийн болон ирээдүйн түншүүд та бидний хамтын ажиллагаа хөгжил, дэвшлийг авч ирнэ гэдэгт би гүнээ итгэж байна. 

Гүйцэтгэх захирал Б.Цэвээн

Компанийн тухай товч танилцуулга

“ДЦС-4” ТӨХК-ны суурийг 1979 онд тавьж, 1983 онд эхний агрегат, 1987 онд төслийн буюу 380 мВт-ын хүчин чадлаар ашиглалтанд орж улмаар 1988-1990 онуудад 160 мВт-ын, 2007, 2009 онд 2 x 20 мВт-ын өргөтгөл хийгдэн нийт 580 мВт-ын цахилгаан эрчим хүчний, 1185 Гкал дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай ажиллаж байна.

Суурилагдсан тоноглолын гол гол техникийн үзүүлэлтүүд:

Станцын төрөл, ангилал: хөндлөн холбоос бүхий блокын цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх;

Уурын генератор: Цагт 420 тонн өндөр параметртэй (140кгс/см2, 560оС) уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-420-140-10С (ОХУ) маркын 8 зуух;

Уурын турбин: Цагт 100 мВт цахилгаан эрчим хүч, 175 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Т-100-130 (ОХУ) маркийн зөвхөн дулаацуулгын (отбор) авлагатай 3 турбин, цагт 100 мВт цахилгаан эрчим хүч, 220 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ-80-130 (ОХУ) маркийн үйлдвэрийн болон дулаацуулгын (отбор) авлагатай 2 турбин, мөн цагт 80 мВт цахилгаан эрчим хүч, 220 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ-80-130 (ОХУ) маркийн үйлдвэрийн болон дулаацуулгын (отбор) авлагатай 1 турбин;

Турбогенераторын эргэлт: 3000 эрг/мин;

Цахилгаан генераторын хүчдэл: 10.5 kB, блок трансформаторын хүчдэл - 110 ба 220 kB;

Цахилгаан генераторын өдөөлтийн систем: хагас дамжуулагч 2 ш (ОХУ), электрон 4 ш (Англи);

Үнс зайлуулах систем: хуурай, усаа буцааж олон дахин ашигладаг, 3 км алслагдсан үнсэн сантай;

Утааны хийг цэвэрлэх төхөөрөмж: ЭГА-2-58-12-6-4 цахилгаан шүүлтүүр, бүтээмж 99%;

Үндсэн түлш: Б2 маркийн Багануур, Шивээ-Овоогийн хүрэн нүүрс, илчлэг 3100-3500 ккал/кг;

Галлагааны түлш: М 40 маркийн мазут;

Түлш зарцуулалт: 1 уурын генератор цагт 75-80 тн бодит түлш;

Түлш тээвэрлэлт: төмөр зам;

Нүүрс буулгах систем: 125 тн хүртэл даацтай 1 полувагоныг 5 минутанд хөмрөх хүчин чадалтай ВРС-125 маркийн 2 ш вагон хөмрөгч;

Түлш, тос хадгалах нөөц: 240000 тн нүүрс нөөцлөх ил талбай, 5000м3 мазут хадгалах сав, 700м3 тос хадгалах сав;

Ус цэвэрлэх систем: бие даасан, 2 шаттай натри-катионит фильтртэй;

Ус хангамж: 20 км-т алслагдсан газрын гүний ус (бүтээмж 1600 м3 /ц);

Утааны яндан: өндөр 250 м, амсарын голч - 8 м, суурийн голч - 36 м;

“ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм.

Тус үйлдвэрийн харъяанд 3-20 км алслагдсан үнс хадгалах сан болон техникийн ус хангамжийн насос станц мөн түүнчлэн ахуй үйлчилгээний, инженерийн, лаборатор туршилтын төв зэрэг 74,2 га талбай бүхий 74 барилга байгууламж багтдаг.

Тус станц нь 2001 оны 8-р сараас Төрийн өмчийн Хувьцаат Компани болж, хувьцааны 41 хувийг ТЭХЯам, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшиж байна.

Манай компани нь үйлдвэрлэлийн технологийн 6, механик боловсруулалтын 1 цех, техникийн 3 алба, Эдийн засаг санхүүгийн алба, Захиргаа хүний нөөцийн алба, Техник хяналтын, Хангамжийн, Нийгэм ахуйн гэсэн 3 хэлтэс, Авто аж ахуй, Цехийн эмнэлэг, Зоогийн газар гэсэн нэгжүүдийн зохион байгуулалттай үйл ажиллагааны холимог бүтэцтэй ажил үйлчилгээ явуулдаг.

2010 оны байдлаар манай компани нийт 1400 гаруй ажиллагсадтай байгаагийн 300 орчим нь инженер техникийн ажилтан байна.

Бид өөрсдийн нөөц, боломжоо ашиглан дараах чиглэлүүдээр танд болон танай байгууллагад байгаа асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэн таны бизнесийн амжилтийг өсгөж чадна.
Ямар ч хүчин чадлын цахилгаан болон дулааны станцын технологийн процесс, тоног төхөөрөмжийн горим ажиллагаанд мэргэжлийн өндөр түвшинд дүн шинжилгээ, судалгаа, туршилт хийж ашиглалтын түвшинг тогтоон, гарч буй асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр төслийн хэмжээнд судалгаа хийн шийдвэрлэж, оновчтой горим ажиллагааг тогтоон, ашиглалтын хугацааг уртасган, эдийн засгийн ашигтай ажиллах боломжийг хангана.
Том бага ямар ч технологийн процессийг монгол инженерийн ухаан, оюуны потенциал чадавхийг ашиглан маш бага зардлаар орчин үеийн компьютерийн удирдлаганд шилжүүлэн найдвартай ажиллагааг хангана.
Өндөр нам ямар ч даралт, температурт ажилладаг ямарч металл хийцэд бүтэц, найрлагын нарийн шинжилгээ хийж, хольц, бүтцийг тогтоон тэдгээрийг засаж сэргээх технологи боловсруулан чанарын өндөр түвшинд сэргээн засварлана.
Гагнуурын оёдлыг орчин үеийн маш өндөр мэдрэмж, чадвартай тоноглолыг ашиглан туршлагатай өндөр мэргэшсэн ажилтан шинжилгээ хийн оношилж дүгнэлт гаргана.
Цахилгаан болон дулааны тоног төхөөрөмжийн гэмтлийг зөв оношлон засварлах талаар зөвлөлгөө өгөх, хэрэв та хүсвэл бид өөрсдийн хүчээр сэргээн засварлаж, горим ажиллагааг тогтоож өгнө.
Цахилгаан болон дулааны ямар ч датчик, хэмжүүр, тоолуурыг засварлах, турших тохирлуулах, баталгаажуулах ажлыг хийж гэрчилгээ олгоно.
Өндөр чанарын цэвэршилт сайтай конденсат, хүчилтөрөгч, азотын хий, шингэн азотыг таны хүссэн хэмжээгээр нийлүүлнэ .
Бүх төрлийн түлш, нүүрс, мазут, уур, ус, тос, шингэнд лабораторын химийн нарийн шинжилгээ хийж, хольц найрлагыг тогтоон итгэмжлэгдсэн лабораторын протоколоор баталгаажуулна.
3 м хүртэл урттай, 2 м хүртэл голчтой ямар ч гол, араа, деталь эд ангийг маш өндөр нарийвчлалтайгаар зорж өнгөлөх, хатааж үйлчилнэ.
Төмөр замаар ирсэн ямар ч ачааг орчин үеийн нарийвчлал өндөртэй, Үндэсний Стандарт Хэмжил Зүйн Төвөөр баталгаажсан компьютерийн программ хангамж бүхий автомат ажиллагаатай электрон пүүгээр 5 км/ц-с бага хурдтай явж байхад нь жигнэнэ.
Бүх төрлийн өргөн нарийн ременийг богино хугацаанд халуун ба хүйтэн аргаар Герман, АНУ, ОХУ-ын технологоор маш найдвартай наана, нөхнө, залгана, бутировка хийнэ.
Бүх төрлийн өндөр нам даралтын шугам хоолой, металл хийц, төмөр, хөнгөн цагаан, ширэм, хайлшуудыг технологийн өндөр түвшинд гагнана.
Бүх төрлийн хаалт арматур, эргэх механизмыг чанарын өндөр түвшинд засварлана.
Аж ахуйн нэгж болон хувь хүний ахуйн болон үйлдвэрийн хэрэгцээг 250 хэм халуунтай 10 хүртэл ата даралттай уураар хангана.

Хаяг:
“Дулааны IV Цахилгаан Станц” ХК
Баянгол дүүрэг, 20-р хороо, Эрчим хүчний гудамж, Улаанбаатар хот, Монгол Улс, Ш/х-37
Факс : (976)-11-631819 Утас : 63-13-74, 63-36-16
Вэб хаяг: http://tpp4.energy.mn
Эл.шуудан: tpp4@energy.mn
 

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ