Диспетчерийн үндэсний төв ХХК

A- A A+

 


Вэб сайтруу зочлох

Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв” ХХК /цаашид Компани гэх/ анх 1964 онд тэр үеийн Аж Үйлдвэрийн Яаманд Диспетчерийн тасаг нэртэй байгуулагдан түүнээс хойш эдүгээ хүртэл ТЭХС, ЭХУГ-ын бүтцэд "Төв диспетчерийн алба" нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2001 оны 2 дугаар сард Улсын Их Хурлаар батлагдсан “Эрчим хүчний тухай” хууль, Монгол улсын Засгийн газрын мөн оны 164 тоот тогтоолын дагуу 2001 оны 8-р сарын 1-ний өдрөөс "Диспетчерийн үндэсний төв" ХХК төрийн өмчит компани болон бие даан үйл ажиллагаа явуулж байна.

Компани нь Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний найдвартай, тогтвортой ажиллагааг хангасан, эдийн засгийн хэмнэлттэй, оновчтой горимыг тооцон мөрдүүлж, хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн цахилгаан, дулаанаар хангах үйл явцыг хоногийн 24 цагийн турш тасралтгүй хянаж зохицуулах, цахилгаан, дулааны үйлдвэрлэлт, хэрэглээний тэнцвэржилтийг хангах үндсэн үүрэгтэй. Диспетчерийн шуурхай зохицуулалтын хүрээнд:

1. Диспетчерийн удирдлага, мэдлийн тоноглолын үйл ажиллагаа, нэгдсэн сүлжээнд тавигдсан реле хамгаалалт, автоматикийн байнгын бэлэн байдалд хяналт тавьж, гарч болох аваарь, саатал, тасралтаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээ авах,

2. Зэрэгцээ ажиллаж байгаа ОХУ-ын эрчим хүчний системийн горим ажиллагаатай уялдуулан импорт, экспортын эрчим хүчний урсгалыг зохицуулах,
3. Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд цахилгаан, дулааны хангамжийг таслах, хязгаарлах, сэргээх төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх,
4. Нэгдсэн сүлжээний дүрэм болон Төвлөрсөн дулаан хангамжийн дүрмийн хүрээнд шаардлагатай мэдээллийг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс авч, нэгтгэн боловсруулж, удирдах дээд байгууллагуудад хүргэх, цахилгаан, дулаан хангамжийн ойрын болон хэтийн төлвийг боловсруулах,
5. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ, Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ болон Дорнод бүсийн эрчим хүчний системд диспетчерийн зохицуулалтын талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх,
6. Нэгдсэн сүлжээнд шинээр холбогдож буй объектын цахилгаан хангамж болон реле хамгаалалтын тавил, автоматикийн тооцоо, зураг төсөв хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.

Диспетчерийн зохицуулалтын үйл ажиллагаанд орчин үеийн хяналт мэдээллийн СКАДА системийг нэвтрүүлснээр нэгдсэн сүлжээний 13 дэд станцаас 7000 орчим мэдээллийг онлайн горимд ашиглаж байна.Цаашид эрчим хүчний салбарын програм хангамжийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхэд салбарын болон бусад аж ахуйн нэгжүүдэд дараах ажил, үйлчилгээг үзүүлж, хамтран ажиллаж байна. Үүнд:

• Өндөр хурдны байнгын интернэт, электрон шуудан, домэйн (energy.mn) нэр олгох
• Е-ажлын байрны програм хангамж боловсруулах, мэдээллийн сан зохион байгуулах
• Компьютерийн дотоод, гадаад сүлжээ зохион байгуулах
• Вэб хуудас хийх, байршуулах
• Сүлжээ, холбоо, мэдээллийн тоног төхөөрөмжийн угсралт, туршилт тохируулга, засвар үйлчилгээ
• Улаанбаатар хотод шилэн кабелийн суваг түрээслүүлэх
• Өргөн форматаар хэвлэх


Хаяг: Улаанбаатар-36, Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө

И-мэйл: ndc@ndc.energy.mn

Утас: 70041371-203
Факс: 70043467

http://www.ndc.energy.mn
 

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ