Багануурын дулааны станц

A- A A+

 


ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүний  хөгжил,  дэвшилтэт технологид түшиглэн үр ашигтай үйлдвэрлэл явуулж, стандартын шаардлага хангасан ДЭХ-ээр тасралтгүй найдвартай хангах

“Багануурын Дулааны станц” ТӨХК нь анх 1980 оны 12-р сарын 12-ны өдөр Багануурын уурхайг дулааны эрчим хүчээр хангах зорилгоор “Төвийн уурын зуух” нэртэйгээр Багануурын нүүрсний уурхайн харъяанд байгуулагдаж цагт 25 тн ханасан уур үйлдвэрлэх хүчин чадалтай КЕ-25-140 маркийн 3 зуухтайгаар байгуулагдсан ба 1983 он гэхэд усан халаалтын КВТС-20-150/70 маркийн зуух 6 зуухнуудыг туслах төхөөрөмжийн хамт ашиглалтанд оруулсан.

1989 онд өргөтгөл хийгдэж усан халаалтын 2 зуух, уур үйлдвэрлэх 1 зуухыг ашиглалтанд оруулснаар жилд 300 мянган Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай болон өргөжсөн.

            Монгол улсын Засгийн газраас өмч хувьчлалын  хуулийн дагуу Төрийн өмчийн хорооны 2003 оны 4-р сарын 10-ны өдрийн 224 тоот тогтоолоор хувьчлагдсан.

            Төрийн өмчийн хорооны 2006 оны 09-р сарын 11-ний өдрийн 529 тоот тогтоолоор “Багануур” ХК-ийн  охин компаний хэлбэрээр ажиллаж байсан.  

            Төрийн өмчийн хорооны 2008 оны 02-р сарын 28-ны өдрийн 88-р тогтоолоор бие даасан хуулийн этгээд Төрийн өмчит хувьцаат компани болсон.

Үндсэн үйл ажиллагаа: Дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах

Техник технологийн дэвшил, үр дүн:

            Зуухнуудын шаталтын горим өөрчилсөн, дутуу шаталт үгүй болж АҮК нэмэгдсэн.

Зуны ачааллын горимд тохирсон зуух, насосыг ашиглалтад оруулсан, цахилгааны зардал 130квт/ц-аар хэмнэдэг болсон.

            Ус нөөцлөх 1500м3 бүхий бак барьж, усан хангамжийг найдваржуулсан.

            Уурхайн зумьфны усны схемийг өөрчилсөн, Усан хангамжийг бохирдуулж аваарийн байдалд оруулдаг байдлаас гарсан. Үнсэн санг тэжээх систем байгуулсан. Уурхайн шүүрүүлэлтийн усны “С” цэгийн худгаас газрын хэвгийг ашиглан шугам үнсэн сантай холбож, нэмэлт зардалгүйгээр усаар хангах боломжтой болсон.

            Механик филтрийг хими ус цэвэрлэгээний байранд суурилуулсан, Алслагдсан зайд байсан төмөр цэвэрлэх станцыг хими ус цэвэрлэгээний заалны нөөцийг ашиглан байрлуулж хүн хүч, бусад зардал хэмнэсэн.

           Хүний нөөц: Манай байгууллага нь дулааны эрчим хүчний мэдлэг туршлага хуримтлуулсан чадварлаг ИТА, ажиллагсадтай ба нийт 120 ажилтантай. Үүнээс 84 эрэгтэй, 36 эмэгтэй. Зөвлөх инженер 1, Мэргэшсэн инженер 3, Мэргэшсэн нягтлан бодогч 1 байна.

Тус байгууллагаас гарсан алдартнууд: Алтан гадаст одонт 4, Хөдөлмөрийн хүндэт медальт 10,  Эрчим хүчний тэргүүний ажилтан 44.

Шагнал өргөмжлөл

2010 онд “Хэрэглэгчдийн итгэмжит шилдэгийн шилдэг” байгууллага

2010 оны Эрчим хүчний салбарын  “Тэргүүний үйлдвэр”

2011 онд Багануур дүүргийн “Тэргүүний үйлдвэрийн газар”

Хаяг: Улаанбаатар хот Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэр хэсэг

Утас: 7021-0132    Fax: 7021-0132   Шуудангийн хаяг: 210226

Email: dulaaniistants@baganuurds.com  Web site: www.baganuurds.co

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч