Тусгай зөвшөөрөл гэж юу вэ?

A- A A+

 


Заавал мэргэжилийн болон дадлага туршлагатай хүмүүсээр ажил гүйцэтгүүлэх шаардлагатай, тусгай зориулалтын тоног төхөөрөмж ашиглан аюулгүй ажиллах дүрмийн шаардлагыг хангаж гүйцэтгэх ажилбаруудыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагууд гүйцэтгэдэг. Иймд "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийг 2001 онд Улсын Их Хурлаар баталсан. Үүнд эрчим хүчний салбарын ажил үйлчилгээ багтдаг. 2005 оны 11 сарын 27-нд шинэчлэгдэн Улсын Их Хурлаар батлагдсан "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн дагуу Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг барилгын байгууллага өгдөг байсныг болиулж, Эрчим хүчний салбар өөрөө олгодог болсон. Тус хуулийн хүрээнд Түлш эрчим хүчний сайдын 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тушаал гарч, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, зуух, даралтад сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойш давхардсан тоогоор:

1. Цахилгааны чиглэлээр

- 220 кВ-ын ЦДШ, дэд станц барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага - 13

- 110 кВ-ын ЦДШ, дэд станц барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага - 20

- 35 кВ-ын ЦДШ, дэд станц барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага -115

- 15 кВ-ын ЦДШ, дэд станц барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага – 42

- 10 кВ-ын ЦДШ, дэд станц барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага – 71

2. Дулааны чиглэлээр

- 80 кгх/см2-аас дээш даралтай зуух, даралтат сав, шугам хоолой барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага- 13

- 80 кгх/см2- хүртэлх даралтай зуух, даралтат сав, шугам хоолой барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага- 18

- 40 кгх/см2- хүртэлх даралтай зуух, даралтат сав, шугам хоолой барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага-66

- 0.7-16.0 кгх/см2- хүртэлх даралтай зуух, даралтат сав, шугам хоолой барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага – 60

3. Эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил

- 0,3 МВт чадалтай Эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага - 6

- 0,3-1,5 МВт чадалтай Эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага - 7

- 0,3-100 МВт чадалтай Эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага - 3

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц